Бүтээгдэхүүний ангилал : Хоол боловсруулах замын дуран

Бүтээгдэхүүний загвар: Optera, CV-170

Үйдвэрлэгч : Olympus Corporation

Гарал үүсэл : Япон улс

OLYMPUS-OPTERA энгийн, авсаархан боловч таны хэрэгцээ шаардлагыг хангаж чадах бүтээгдэхүүн.

Хоёрдугаар шатлалын болон клиникийн эмнэлгүүдэд тохиромжтой.

Үндсэн давуу тал

Дүрсийн чанар сайжирсан

  • CV-170 нь HD дүрслэлтэй зургийн чанарыг өндөр түвшинд гаргана.
  • NBI технологи нь салст давхаргын судасны бүтцийн харагдах байдлыг сайжруулдаг.

Усргал зардал бага

  • CV-170-н LED гэрэл үүсгэгч нь өртөг өндөр ксенон болон халоген ламп солих урсгал зардлыг байхгүй болгосон.
  • Дуу багатай, цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй загварчлал нь өмнөх загваруудаас илүү бага эрчим хүч хэрэглэнэ.

Илүү их бүтээмжтэй

  • CV-170 нь авсаархан загвартай тул өрөөний зай талбайг хэмнэнэ.
  • Уян болон мэс заслын дуранг ашиглах боломжтой юниверсаль загвар

 

 

Үнэ:Үнийн санал авах хүсэлт илгээнэ үү.

Optera загварын иж бүрдлийн онцлогуудтой доош гүйлгэж танилцана уу.

                                                               NBI technology                                                         NBI нь хялгасан судас болон салст давхарга дээрх бусад бүтцийн харагдах байдлыг сайжруулсанаар шаардлагагүй биопси авах гэх мэт ажиллагааг багасгадаг бөгөөд оношлогооны үр дүн маш өндөр байдаг. Optera системийн NBI нь HDTV дүрслэлтэй нэгдсэнээр дээд зэргийн оношлогооны үр дүнг бий болгоно.

                                                          HDTV дүрслэл                                                               Optera дурангийн HDTV дүрслэлийн гол онцлог нь зах хүрээг өндөр нарийвчлалтайгаар маш тод харуулах юм. Үр дүнд нь хамгийн бага ойлт, сарнилттай дээд зэргийн чанартай зураг гарна.

                                                       Pre-freeze Function                                                 Freeze товчлуурыг 1 удаа дарахад автоматаар 15 зураг дарж, тэр дундаасаа хамгийн сайн дүрслэлтэй 1 зургийг сонгон харуулдаг. Эмч сайн чанарын зураг харах гэж Freeze товчлуурыг олон дахин дарах шаардлагагүй.  

                                                  Structure enhancement                                           Structure enhancement функцийг ашиглан зургийг илүү тодруулж харах боломжтой. Эдийн нарийн харагдахгүй бүтцийг салст давхаргын өнгийг бага зэрэг хувиргаж, тодруулан харуулдаг. А болон В гэсэн 2 төрөл байдаг. Ихэвчлэн хэрэглэдэг А төрөл нь хоол боловсруулах доод замын том салстуудыг, шинэ В төрөл нь хоол боловсруулах дээд замын судаслаг эдүүдийг харахад тохиромжой.

                                                      LED light source                                                     150W халоген лампнаас 1,5 дахин илүү тод асна. Ашиглалтын явцад ламп солих гэсэн ойлголт байхгүй Ашиглалтын зардлыг хангалттай хэмжээнд буулгаж, хэмнэх боломжийг таньд олгоно.

                                                                  Close focus                                                                Тухайн харах объектоос 2мм зайнд хүртэл дүрсийг томруулж, татаж харах оптикийн технологитой. Жишээ нь нарийн судаснууд, салст бүрхэвчийг харах тохиолдолд ашиглагддаг.

                                                 Усны хамгаалалттай коннектор                                                Усны хамгаалалтын таг болон холболтын кабель шаардлагагүй.

 

Үндсэн иж бүрдлийн техник үзүүлэлтийг брэнд менежертэй холбогдож авна уу.

Та бүтээгдэхүүний үнийн санал авах хүсэлтэй бол холбоо барих мэдээллээ үлдээгээрэй. Бид холбогдож дэлгэрэнгүй танилцуулга илгээе, мөн танай байгууллагын хэрэгцээ шаардлагатай танилцсанаар тохирсон үнийн санал боловсруулан өгөх боломжтой.

Баярлалаа.

Утас: 7711-1155, 88066950

И-мэйл хаяг: Sales_Team@medimpex.mn

Фэйсбүүк: Medimpex Mongolia