Бүтээгдэхүүний ангилал : Булчин сэргээх MIO-CARE FITNESS TENS аппарат
Бүтээгдэхүүний загвар: I TECH MIO-CARE FITNESS TENS
Брэнд: I – Tech Medical Division
Гарал үүсэл: Итали улс
Цахилгаан сэргээлт нь хүний бие рүү цахилгаан бичил импульсийг дамжуулж байгаа үйлдэл юм. Цахилгаан сэргээлтийг хэрэглэх хэсэгт: өвдөлттэй хэсэг, гэмтлийн дараах булчингийн ажиллагааг сэргээх, мэс заслын ажилбар, тамирчдын бэлтгэл болон гоо сайхны эмчилгээнд хэрэглэнэ. Тусгай цахилгаан импульс нь эдгээр хэсгүүдийг хэсэг бүрт үйлчилнэ.
Үнэ:0
Үйлчлэх механизм:
Цахилгаан гүйдлийг арьсаар дамжуулан биед нэвтрүүлж, мэдрэлийн ширхэгийг өдөөж өргөн хүрээний өвдөлт намдаах үйлдэл үзүүлнэ. Мөн өвдөлт намдаахаас гадна хэсэг газарт булчингийн бодисын солилцоог идэвхижүүлж, цусан хангамжийг сайжруулснаар хүчилтөрөгч болон тэжээлт бодисын хангамжийг нэмэгдүүлнэ.
Сэргээх хүч гэдэг нь төхөөрөмжийн дэлгэц заах бөгөөд суваг бүрт ижил 0-50 хүртэл өөрчлөх боломжтой байдаг.
Төхөөрөмжид утга тохируулсан тохиолдолд тухайн програмын утга руу хүрэх хүртэл ажиллах бөгөөд тухайн эгшинд хэрэглэгч ямар нэгэн үйлдэл хийж болохгүй.
Уг аппарат нь 20 программын дагуу дараах үйлдлийн гүйцэтгэнэ. Үүнд:
Фитнесс програм
Fitness 1. Warming up (бүх хэсгийн булчин)
Бэлтгэл сургуулилт, тэмцээний өмнө хэрэглэхэд тохиромжтой, хүч их шаардсан спортын өмнө ашиглахад илүү үр дүнтэй. Програмын үргэлжлэх хугацаа: 16 минут. Электродын байршил: зураг. 1-20. Зөвлөмж болгож буй эрчим: дунд; булчинд ачаалал өгөлгүйгээр.
Fitness 2/3. Resistance (дээд мөч, их бие-2, доод мөч-3)
Спортод булчингийн эсэргүүцлийг нэмэгдүүлэхийн тулд удаан татагддаг булчингууд дээр ашигладаг. Уг програмыг марафон, цана зэрэг тэсвэр шаардагддаг спортууд дээр
ашиглана. Програмын үргэлжлэх хугацаа: 34 минут. Энэ програмыг ашигласаны дараа Fitness 19 програмыг ашиглаж булчинг амраана.
Fitness 4/5. Resistance strength (дээд мөч, их бие-4, доод мөч-5)
Энэхүү програм нь бие махбодийн ачааллыг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм. Урт, эрчимтэй дасгал хийдэг спортын төрлүүдэд зориулагдсан. Програмын үргэлжлэх хугацаа: 29 минут. Агшилтын үед стимуляцийн эрчим: бага эрчмээс эхэлж аажмаар нэмэгдүүлнэ. Тамирчдын хувьд булчингийн агшилтыг бий болгоход хангалттай эрчимтэй байх ёстой. Энэ програмыг ашигласаны дараа Fitness 19 програмыг ашиглаж булчинг амраана.
Fitness 6/7. Basic strength (дээд мөч, их бие-6, доод мөч-7)
Хүчний спортод булчингийн эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглана. Булчинд ачаалал өгөлгүйгээр хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулна. Програмын үргэлжлэх хугацаа: 24 минут. Эхний гурван долоо хоногт долоо хоногт хоёр удаа бага/дунд эрчимээр, дараагийн гурван долоо хоногт өндөр эрчмээр долоо хоногт гурван удаа. Эмчилгээгээр булчинд хэт ачаалал өгөлгүйгээр эрчмийг нэмэгдүүлнэ. Ядарсан тохиолдолд хэд хоногтоо бэлтгэлийг зогсоож Fitness 19 програмыг ашиглаж булчинг амраана.
Fitness 8/9. Fast strength (дээд мөч, их бие-6, доод мөч-7)
Уг програм нь атлеткийн тамирчдын хурдыг нэмэгдүүлэх зорилготой. Програмын үргэлжлэх хугацаа: 24 минут. Энэхүү програмыг ашиглахын өмнө гурван долоо хоногийн Basic strength програмын циклийг ашиглах нь зүйтэй. Уг дасгал нь хурдан хэмнэлтэй бөгөөд агшилтын хугацаа богинотой.
Fitness 10/11. Explosive strength (дээд мөч, их бие-10, доод мөч-11)
Уг програм нь булчингийн массын хүч болон хурдыг богино хугацаанд нэмэгдүүлдэг. Програмын үргэлжлэх хугацаа: 24 минут. Энэхүү програмыг ашиглахын өмнө гурван долоо хоногийн Basic strength програмын циклийг ашиглах ба дараагаар нь долоо хоногт хоёр удаа гурван долоо хоног уг програмаар явна.
Fitness 12 Deep capillarization
Уг програм нь эмчилгээ хийж буй хэсгийн цусны урсгалыг нэмэгдүүлдэг. Энэ програмыг удаан хугацаанд ашигласнаар булчин доорх хялгасан судасны урсгалыг нэмэгдүүлнэ ингэснээр урт хугацааны ачаалалыг даах чадвартай болно. Бэртлийн үед ашиглаж болохгүй. Програмын үргэлжлэх хугацаа: 30 минут, эрчим: дундаж. Электродын байршил: зураг. 1-20.
Fitness 13 Muscle recovery
Бүх төрлийн спортод ашиглах боломжтой. Удаан хугацааны эрчимтэй дасгалын дараа, тэмцээн уралдааны дараа хэрэглэнэ. Булчин суллах, хүчилтөрөгчийн эргэлтийг сайжруулна. Програмын үргэлжлэх хугацаа: 25 минут, сүүлийн 5минутанд эрчмийг нэмэгдүүлнэ. эрчим: medium-low. Электродын байршил: зураг. 1-20.
Fitness 14 Agonist /Antagonist
Стимулятор нь 2 сувгийн хооронд ээлжлэн агшилт үүсгэдэг. Эхний дөрвөн минутанд 2 сувгийг халаах ба үүний дараа ээлжлэн агшил үүсгэнэ. Хоёр толгойт болон дөрвөн толгойт булчинг сэргээхэд ашиглана. Програмын сүүлийн 5минутанйд хоёр суваг зэрэг стимуляци хийнэ. Програмын үргэлжлэх хугацаа: 24 минут. Ядарсан тохиолдолд хэд хоногтоо бэлтгэлийг зогсоож Fitness 19 програмыг ашиглаж булчинг амраана.
Fitness 15/16. Sequential phasic contractions (дээд мөч, их бие-15, доод мөч-16)
Энэ программ нь булчин, шөрмөсийн доторх болон эргэн тойрны бичил эргэлтийг сайжруулна. Доод мөчний тунгалгийн цусны эргэлтийг сайжруулах зорилгоор ахмад настнууд ашиглах боломжтой. Програмын үргэлжлэх хугацаа: 18 минут.
Fitness 17/18. Sequential phasic contractions (дээд мөч, их бие-17, доод мөч-18)
Энэ програм нь хурдан татдаг шөрмөсүүдэд давтамжтай хэмнэлттэй агшилтыг үүсгэдэг. Энэ нь булчингийн хүчийг нэмэгдүүлэхэд тохиромжтой. Програмууд нь хоёр суваг дээр дараалсан фазын агшилтыг үүсгэдэг. Өдөөлтийн эрчим нь эмчилгээний явцад булчингийн агшилтыг сайн болгоход хангалттай байх ёстой ба хангалттай биш бол өвдөлт үүснэ. Програмын үргэлжлэх хугацаа: 18 минут. Өмнөх програмаас ялгаатай нь илүү өндөр өдөөлт давтамжийг ашигладаг тул ихэвчлэн хурдан татагддаг шөрмөсүүд дээр ашигладаг.
Fitness 19 Muscle relaxant
Бүх төрлийн спортод, тэмцээний дараа эсвэл хамгийн их ачаалалтай бэлтгэлийн дараа, ялангуяа удаан, эрчимтэй дасгал хийсний дараа хэрэглэж болно. Дасгал хийсний дараа
шууд хэрэглэнэ. Програмын үргэлжлэх хугацаа: 30 минут, сүүлийн 10 минутанд эрчмийг нэмэгдүүлнэ. эрчим: medium-low. Электродын байршил: зураг. 1-20.
Fitness 20 Deep massage
Бүх төрлийн спортод, тэмцээний дараа эсвэл хамгийн их ачаалалтай бэлтгэлийн дараа, ялангуяа удаан, эрчимтэй дасгал хийсний дараа хэрэглэж болно. Өмнөх програмтай төстэй боловч давтамжийн хувьд бага. Дасгал хийсний дараа шууд хэрэглэнэ. Програмын үргэлжлэх хугацаа: 25 минут, сүүлийн 10 минутанд эрчмийг нэмэгдүүлнэ. эрчим: medium-low. Электродын байршил: зураг. 1-20.
Энэхүү төхөөрөмжийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан бүтээсэн MIO-CARE нэрийн итали улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан сэргээлт хийх боломжтой төхөөрөмж юм.
MIO-CARE FITNESS бүрдэл хэсгүүд
1 MIO-CARE FITNESS цахилгаан сэргээлтийн аппарат
2 цахилгаан импульс дамжуулах холболтын утас
4 электродын бүрхэгдсэн хэсгийн холбогч
2 ширхэг тус бүр нь 41*41 мм хэмжээтэй 4-н өөрөө наалттай электрод
2 ширхэг тус бүр нь 40*80 мм хэмжээтэй 4-н өөрөө наалттай электрод
1 Баттерей цэнэглэгч
1 MIO-CARE- хэрэглэгчийн гарын авлага
1 Электрод байрлуулах гарын авлага
1 төхөөрөмжийг хийх цүнх
Та бүтээгдэхүүний үнийн санал авах хүсэлтэй бол холбоо барих мэдээллээ үлдээгээрэй. Бид холбогдож дэлгэрэнгүй танилцуулга илгээе, мөн танай байгууллагын хэрэгцээ шаардлагатай танилцсанаар тохирсон үнийн санал боловсруулан өгөх боломжтой.
Баярлалаа.
Утас: 7711-1155, 88066950
И-мэйл хаяг: Sales_Team@medimpex.mn
Фэйсбүүк: Medimpex Mongolia