Бүтээгдэхүүний ангилал : Атомын Шингээлтийн Спектрометр

Бүтээгдэхүүний загвар: Agilent 240/280 Маркийн Атомын Шингээлтийн Спектрометрүүд

Үйлдвэрлэгч : Agilent Technologies Inc

Гарал үүсэл : АНУ

Үнэ:

Атомын Шингээлтийн Спектрометр

Ажилентийн 240/280 Маркийн Атомын шингээлтийн спектрометрүүд нь дараахь моделуудаас бүрдэнэ. Үүнд:

  • 240 Маркийн Атомын Шингээлтийн Спектрометр
  • элементүүдийг угсруулан шинжлэх 240FS/280FS Атомын Шингээлтийн Спектрометр
  • Zeeman Графитан Зуухтай Атомын Шингээлтийн Спектрометр (GFAA)-ийн чадамж
  • Дөлийн болон графитан (бал чулуу) зуух хоёрын нэгэн зэрэг үйл ажиллагаатай Duo Aтомын шингээлтийн спектрометр

Ажилентийн 240/280 Маркийн Атомын шингээлтийн спектрометрийн багажуудын үйлдвэрлэл нь Олон улсын чанарын ISO 9001 менежментийн системээр баталгаажсан болно.

 

Техникийн нөхцлүүд

240 АА Атомын Спектрометр

Компютерээс шууд удирддаг 240 Атомын шингээлтийн спектрометр нь дөрвөн лампыг байрлуулах боломжтой  бөгөөд, автоматаар лампыг сонгох, автомат хийн тохиргоотой. 240 АА нь хоёр гэрлэн цацралт бүхий спектрометр учраас тогтвортой суурийг бий болгож чаддаг. Ажилентийн Agilent Spectr AA Base  программ дагаж ирнэ. Энэхүү модел нь гараар хийх дөлөн шинжилгээнд  тохиромжтой бөгөөд ууршуулахад Ажилентийн VGA 77 гэсэн Уур үүсгэгч дагалдах хэрэгслэлийг ашиглана. Автоматаар шинижлгээг хийхийн тулд нэмэлт дагалдах хэрэгслэлийг суурилуулах шаардлагатай.

240 FS/280 FS AA Атомын Спектрометр

Компютерээс шууд удирдлагатай 240 Атомын шингээлтийн спектрометр нь олон элемент дөлөн зуухтай бөгөөд багажны бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Элементүүдийг Угсруулан Хийх Xурдавчилсан Шинжилгээг нэвтрүүлсэн. 240 FS/280 FS AA хоюулаа хоёр гэрлэн цацралтын спектрометрүүд учраас тогтвортой суурийг гаргаж байдаг. Agilent SpectrAA Base and Pro гэсэн программ хангамжууд дагалдаж ирнэ.

Энэхүү атомын шингээлтийн спектроскопууд нь гараар хийх дөлөн шинжилгээнд тохиромжтой бөгөөд ууршуулахад Ажилентийн VGA 77 гэсэн Уур үүсгэгч дагалдах хэрэгслэлийг ашиглана. Автомат дөлөн болон зуухан шинжилгээг хийхийн тулд нэмэлт дагалдах хэрэгслэлийг суурилуулах шаардлагатай.

240 Z/280 Z AA Атомын Спектрометр

Компютерээс шууд удирдлагатай энэхүү атомын шингээлтийн спектрометрт GTA 120 Zeeman графитан хоолой бүхий атомжуулагчийг суулгаж өгснөөр  Зийманы графитан зуухны үзүүлэлтийг супер түвшинд хүргэсэн ба мөн Agilent PSD 120 Программ хангамжаар удирдагддаг дээж оруулагчтай. 280 Z AA-г SpectrAA Base and Pro гэсэн программ хангамжууд дагалдаж ирнэ. Автомат уур үүсгэгч тохируулгыг ажиллуулахын тулд нэмэлт дагалдах хэрэгслэлийг авах шаардлагатай.

АА Duo Атомын Спектрометр

Ажилентийн Атомын шингээлтийн Duo систем нь компютерээс удирддаг бөгөөд элементүүдийг угсруулан шинжлэх олон элементийн дөлөн зуухтай учраас багажны шинжилгээнд зарцуулах цагийг багасгасан бүтээмж өндөртэй (55В-г гар ажиллагаатай дөлөн шинжилгээнд), GTA 120 Zeeman графитан хоолой бүхий атомжуулагчийг ашигласан  Зийманы балан зуух болон PSD 120 Программ хангамжаар удирдагддаг дээж оруулагчтай. Нэгэн зэрэг дөлөн болон балан зуухыг ажиллуулах боломжтой. Дөлөн АА модул нь Ажилентийн SIPS гэсэн цахилгааны эх үүсвэртэй зохицсон байдаг (55B AA-аас бусад нь).  Зийманы Атомын Шингээлтийн спектрометр нь 2 лампын байрлалд UltrAA Лампын үйл ажиллагааг дэмжсэн Ажилентийн UltrAA Лампын Хяналтын Модулд тохирсон байдаг ба графитан хоолойн доторхийг хажуугаас нь шууд харах дурантай. АА Duo системийг SpectrAA Base and Pro гэсэн программ хангамжууд дагалдаж ирнэ. Автомат уур үүсгэгч тохируулгыг ажиллуулахын тулд нэмэлт дагалдах хэрэгслэлийг авах шаардлагатай.

Багажны эд ангиуд

Гэрэлтүүлгийн хэсэг.

Маш нарийн цацраг бүхий оптик систем нь дөлөн болон зуухан спектрийн дүрслэлтэй таарч байдаг. Тоос шороо, уурнаас хамгаалан бүрсэн гэрэлтүүлгийн системийг хавтгай тавган дээр бэхэлж суулгасан байна. Толины гадаргууг илүү санй хамгаалахын тулд кварцаар мөн бүрж өнгөлнө. 240/240FS/280FS AA маркуудад гэрлийн цацрагийг хуваагч нэг байх ба энэ нь дээж эсвэл жишиг цацрагийн дээд зэргийн нэвтрэлтийг монохроматор руу явуулахын тулд Эргэлддэг Цацрагийг Холигчтой байна. Долгионы хязгаар 185-900 нанометр.

Монохроматор (240/240FS/280FS AA)

Резолюшийг сайжруулах зорилгоор микростепинг драйвертэй, автомат өөрийгөө тохируулагч 250 мм гэрлийн линз бүхий  Черни Турнерийн монохроматортой. 240 нанометрт цагаан гэрлийн толбо Холографийн дифракцийн тор нь 1200 шугам/мм Тархалт нь3,1-2,3 nm/mm. Программаар удирдан гэрлийн долгионыг сонгох болон пик үүсгэнэ. Гэрлийн долгионы эргэлтийн хурд 2000 nm/mm (зөвхөн 240FS AA-д). Долгионы уртын давтамж +_ 0,04nm. Хамгийн сайн сигнал, шуугианыг багасгахын тулд өргөн хүрээтэй фото олшруулагч хоолойн детектортой (R446 төрлийн). Автоматаар нарийн цонхнуудыг сонгоно. Хэмжээний хувьд: 0.2, 0.5, 1.0 nm байх ба нэмээд графит зуухны ажиллах үед 0.5 nm-оор багасгасан өндөртэй нарийхан цонхыг сонгож болно.

Монохроматор (280 FS/280 Z AA)

Резолюшийг сайжруулах зорилгоор микростепинг драйвертэй, автомат өөрийгөө тохируулагч 330 мм гэрлийн линз бүхий  Черни Турнерийн монохроматортой. 240 нанометрт цагаан гэрлийн толбо Холографийн дифракцийн тор нь 1800 шугам/мм Тархалт нь 1,6-0,8 nm/mm. Программаар удирдан гэрлийн долгионыг сонгох болон пик үүсгэнэ. Гэрлийн долгионы эргэлтийн хурд 2025 nm/mm (зөвхөн 280FS AA). Долгионы уртын давтамж +_ 0,035nm. Хамгийн сайн сигнал, шуугианыг багасгахын тулд өргөн хүрээтэй фото олшруулагч хоолойн детектортой (R955 төрлийнх нь 185-900 nm эсвэл R432 нь 185-750 nm (зөвхөн 280 Z AA)). Автоматаар нарийн цонхнуудыг сонгоно. Хэмжээний хувьд: 0.1, 0.2, 0.5, 1.0 nm байх ба нэмээд графит зуухны ажиллах үед 0.5 nm-оор багасгасан өндөртэй нарийхан цонхыг сонгож болно.

Лампууд.

Дөрвөн ламптай (240/240FS/240Z AA) эсвэл найман ламптай (280 FS/280 Z AA) гэж байдаг. Лампуудыг хөдөлгөөнгүй байлгахаар суурилуулж өгсөн байдаг. Автомат сонголтоор толийг ашиглан лампыг түргэн хугацаанд сонгож болно. Кодолсон, кодлоогүй, эсвэл их хүчтэй UltrAA лампууд тохирно. 240FS AA-ын UltrAA лампуудад гэрлийн хугарлыг сонгох боломжийг олгодог.  280 FS АА-ийн хувьд үйлдвэрлэхдээ 4  UltrAA лампанд зориулан гэрлийн хугарлыг сайжруулахаар суулгаж өгсөн байдаг. 240 FS АА  болон 240FS АА хоюулаа нэг хос UltrAA лампуудыг ашиглахад гадна талаас нь хянах удирдлага шаардлагатай.

240Z AA/280Z AA дөрөв хүртэл тооны UltrAA лампуудтай байна.  280Z AA-ны хувьд дотоод удирдах модултайгаар (240 Z AA-д сонголттой) хийгдсэн байдаг учраас хоёр UltrAA лампыг ажилуулж чадна. Лампуудыг сууринд нь бэхэлж өгсөн байдаг тул нэмж чангалах болон цахилгаан утсаар холбох зэрэг шаардлагагүй. Шинжилгээний төгсгөлд лампууд автоматаар унтардаг. Мөн автоматаар дараагийн ламп нь ажиллаж эхлэх бөгөөд түүний өмнө урьдчилан халсан байна.

Гэрлийн шингээлтийн засварыг буюу фоныг тохируулах ((240/240FSAA)

Өндөр хүчдэлтэй диетери лампаар гэрлийн шингээлтийн засварыг тохируулах бөгөөд 185-425 nm гэрлийн долгионыг уртыг хамарна. 2.5 хүртэл арын фонын шингээлтийг засч тохируулдаг. 2 ms хугацаанд хариу үзүүлнэ. Цацрагийн хэвийн байдлыг сайжруулахын тулд электрон модулыг орулж өгсөн. Дейтерийн лампыг суурилуулж, солиход амархан. Электрон байдлаар буюу багажин дээр хянах боломжтой байдаг учраас лампны ашиглалтын насжилтыг уртасгах найдвартай нөхцөл болдог.

Гэрлийн шингээлтийн засварыг буюу фоныг тохируулах (280 FS/280 Z AA)

Зийманы эффектээр фонын тохиргоог хийдэг учраас бүхий л гэрлийн мужид үйлчилнэ.Уншилтын явцдаа 0.8 Теслагийн хүчтэй АС цахилгаан соронзон оронд хувиргах электрон модулын системтэй. Маш хурдан өөрчлөгдөх фонын сигналын үед фонын тохиргоог илүү сайн хийх зорилгоор гурван цэгт полиноминал интер туйлтын хэмжилттэйгээр фонын болон атомын хэмжилтийн хоорондох 5 ms-ээс бага хугацаанд гаргадаг. 2.5 хүртэл арын фонын шингээлтийг засч тохируулдаг. Соронзон орны хүчдэлийг компютерээр тохируулах бөгөөд интерференцийг багасгаж, мэдрэмжийг нэмэгдүүлэхийн тулд арын фонын өгөх шуугианыг аль болох багасган засварлан тохируулахад шаардлагатай тул хүчдэлийн хэмжээ 0.1-0.8 Теслагийн хооронд хэлбэлздэг.  Соронзон орны хүч яг хэмжилтийг хийх явцад нэгэн хэвийн болж цоожлогддог бөгөөд ингэснээр хүчдэлийн өөрчлөлтөөс үүсэх нөлөөллийг бууруулдаг. Чийг болон идэмтгий уураас хамгаалан ороомгийг сайн битүүмжилсэн байна. Хугацаанаас хамаарч соронзон орны нөлөөлөлд өртөх асуудлыг зохицуулдаг Олон Улсын Ионжуулаагүй Радиацийн Хамгаалалтын журамд нийцсэн.

Агаарын дотоод цэвэрлэгээ

Спектрометрийн ойролцоо суурилагдсан шүд нь багажийг дотор талаас нь хуурай, цэвэр агаараар цэвэрлэх боломжийг олгосон холбоос юм. Үүний үр дүнд шороо, тоос, идэмтгий уур эргээс багажийг ямар ч хэцүү нөхцөлд ажиллаж байсан коррозод орохоос хамгаалж чаддаг.

Хийн хяналт (240/240FS/280FS AA)

Автомат хийн хяналтаар исэлдүүлэгчийн урсгалыг тохируулахаар суулгасан байдаг ба урсгалыг хэмжигч метрийг ашиглан урсгалын талаархи мэдээллийг дэлгэцэн дээр гаргадаг хийн урсгалын гар тохируулгатай. Автомат исэлдүүлэгчийг өөрчилж агаар болон ацетелинийг асаана. Хэрвээ азотын ислийн шатаагчийг зөв тааруулж өгөөгүй тохиолдолд азотын исэлийн дөлний сонголт хийгдэхгүй байхаар хамгаалалтын аюулгүйн цоожлох системтэй. Сонгосон хийн урсгалыг тогтвортойгоор хурдан хугацаанд тохируулахад Hummer соленойдийн хавхлаг маш хурдан хугацаанд буюу 30 ms –ийн дотор хийн урсгалыг сонгож ажиллаж эхэлнэ.

Дөлөн бамбарны аюулгүй ажиллагааны систем (240/240FS/280FS AA)

Дөлийг асаах болон унтраах товчнууд тус тусдаа байна. Зөвхөн дөлийг асаах товч дарсан үед л дөл асна. Шаталтын явцыг хянаж байх 8 дотоод цоож буюу хяналтын системтэй байдаг, эдгээрт шатаагч нь зөв орсон байх, шингэний сифон, даралтыг гадагшлуулах таглаа, дөлний хаалт, дөлний асалт, багажны цахилгаан хүчдэл, аюулгүйн сан дахь исэлдүүлэгчийн даралт, диетерийн лампын бүрхүүл зэрэг болно. Атомжуулах систем рүү хий шууд ордог учраас тэнд ямар нэгэн сул задгай байдлаар хий орох хоолой байхгүй. Дээд болон доод дөлний хамгаалалтууд тусдаа байдаг ба зуух нь багажийг ажиллуулж буй хүнийг дөлнөөс үүсч буй халуун, UV гэрлээс бүрэн хамгалж байдаг. Бүх шатаагчид гадаад тохиргоотой ба мананжуулагчийн хэсгийг бас удирдана. Өмнө дурьдсан аюулгүйн ажиллагаатай холбоотой хяналтын цоожуудыг зөрчвөл дөл асахгүй , асаж байсан тохиолдолд унтрах болно.

Дөлөн атомжуулалт  (240/240FS/280FS AA)

Universal Mark 7 гэсэн атомжуулах систем стандартын дагуу цуг ирдэг. Исэл болон органик уусгагчинд (органик о-дугуй китийг сонголттойгоор авахыг шаардана) тэсвэртэй фторжуулсан, өндөр нягтралтай полиэтилен шүршигчийн камертай. “Эргүүлээд цоожил” гэсэн угсралтын зарчимтай учраас арчилгаа, засвар үйлчилгээг хийхэд хялбар. Шүршигчийн камерийн ойролцоо даралтыг бууруулах товчлууртай. Шүршигч камерийн дотор хоёр салаа толгойтой, холигчийн байрлуулснаар холилтыг сайжруулахаас гадна уусалт муутай хатуу бодисуудын уусмалын үйл ажиллагааг удаашруулахын тулд хэрэгтэй байдаг. Гадна талаас нь тохируулж болох шилэн шарикан нипакторын тусламжтайгаар мэдрэмжийг оновчтой, өндөр нарийвчлалтай болгодог. Тефлон шарикийг сонголттойгоор фторт устөрөгчийн уусмалуудад хэрэглэнэ.  Мананжуулагч нь урсгалыг тохируулна,  инертийн платинум/ирридум капилляр байх ба коррозод тэсвэртэй PEEK ventureтэй. Коррозод тэсвэртэй байлгахын тулд Тефлон суурьтай инсо аллайгаар хийдэг (өндөр даралт, кинетик энерги, исэлт, коррозийг тэсвэрлэх чадвартай материалууд ). Агаар-ацетелин эсвэл азотын исэл-ацетелины сонголтууд бүхий зуухтай. Зуухны өндөр, эргэлтийг гараар тохируулж болно.  240FS-ийн хувьд  зуухны өндрийг элемент бүрт тохируулан тааруулах боломжтой.

Графитан зуух

Хурдан атомжуулах, интерференцийг багасгахын тулд Байнгын тогтвортой Температурын Зоныг бий болгох GTA 120 гэсэн Графитан хоолойн атомжуулагчтай. Гадаад мэдрэгчгүйгээр илүү сайн температурын нарийвчлалыг гаргахын тулд хөргөлтийн усны температурт хүргэх Динамик Хариу үйлдлийн Температурын Хяналттай. 40-3000 ˚ C-ын хооронд программаар оруулах температурын хязгаартай бөгөөд программ тус бүрт 20 хүртэл температурын шатуудыг хэрэглэнэ. Халаалтын хурдны хэжмээг компютер программаар тохируулах ба хамгийн дээд хэмжээ нь 2000 ˚C/s. Хоёр инертийн хийнээс сонгож компютерээр урсгалыг тохируулна. Гадаад болон дотоод хий урсгал нь тус тусдаа. Дотоод хийн урсгалын хэмжээ 0-0.3 л/мин байх ба компютерээр тохируулна. Гадаад тохируулсан урсгалын хурд 0.5 л/мин. Атомжуулалтын үед ч компютерээр тохируулан өдөөлтийн усгалыг 3 л/мин болгоно. Гадаад хийн урсгалыг хоёр үе шаттай болгосноор хийн зарцуулалтыг багасгасан төдийгүй хоолойн ашиглалтын хугацааг уртасгаж чадсан. Хоойлойны ердийн ашиглалтын хугацаа 2300˚C-ийн атомжуулалтын температурын үед Cu-ийг тодорхойлох 5000 гаруй шатаалтыг даах чадвартай байдаг. Графитан хоолой нь инертийн хийгээр дүүргэсэн орчинд байршуулсан нэгэн цул графитан хучмал хоолой байдаг.  Хатуу титаник зуухны толгойн хэсэгт кварцан цонх бүхий хэсгээр төгсч үүгээр өндөх хэмжээний гэрлийг нэврүүлдэг. Хоолойг солиход хялбар болгохын тулд хурдан суллан сугарах механизмаар хийгдсэн. Хоолойн болон электродын галлагааг тоолох тоологчтой.

 

Зуухны автомат дээж оруулагч 240 Z/280 Z AA

Программаар ажиллах дээжийг хуваагч PSD 120 нь 50 хүртэл дээжийг 2 мл-ийн микрохуруу шилэнд хувааж хийх хүчин чадалтай бөгөөд нэмээд 5 ширхэг 10 мл-ийн том хуруу шилэнд цэвэр, стандарт болон тодотгогч уусмалуудыг хийнэ. Автоматаар 10 хүртэл тооны концентраци нь тодорхой эсвэл нэг стандрат уусмалаас стандратын уусмалуудыг бэлдэнэ. Урьдчилан холих төлөвт гар аргаар бэлтгэсэн стандартуудыг ашиглана. Гурав хүртэл тооны химийн тодотгогч уусмалуудыг дээжийг оруулахаас өмнө, хойно, оруулах үед автоматаар нэмж өгнө. Автоматаар тухайн өгөгдсөн хязгаарт уусмалын хэмжээг багасгах замаар дээжний хэмжээг багасгаж ажиллуулж буй хүний зааврын дагуу дээжийг шингэрүүлэн дээжийг дахин тодорхойлох боломжтой болгож өгдөг. Автомат хуруу шилний нөхцөл гэсэн сонголтоор маш олон төрлийн дээжийг шинжлэхэд гардаг бохирдлыг арилгана. Урьдчилан концентражуулсан дээжийн мэдрэмтгий байдлыг сайжруулахын тулд 99 хүртэл олон удаа дээжийг оруулах боломжтой. “Халуунаар дээжийг оруулах” боломжтой тул халаасан хуруу шилүүд бүхий дээжийг хурдан уншуулахаас гадна мөн органик уусгагчтай дээжинд өндөр нарийвчлалыг үзүүлнэ. Дээж оруулах үеийн температурыг програмаар 40-200 ˚C сонгох ба дээж оруулалтын хурдыг ч гэсэн программаар сонгож оруулна. Дээжний хэмжээ 1-70 µL хооронд өөрчлөгдөж давтамж нь 1%-аас (5-70 µL) бага байхаар байна.  Агаараар тусгаарлагдсан уусмалыг сорж авна. 1 литрийн даралттай угаах савтай. Нэг дээжийг оруулсны дараа бүр капиляраар угаалтын урсгал явж зайлалтыг хийнэ. Маш тогтвортой, байрлалыг цоожилсон механизмтай. Илүү өндөр ачаалалттай нөхцөлд жижигхэн 1,1 мл-ийн хэмжээтэй микрохуруу шилүүд бүхий 130 хүртэл дээжийг тойргоор ачаалах дээж оруулагчийг сонголттойгоор авах боломжтой. Үүн дээр нэмээд 5 ширхэг 10 мл-ийн том хуруу шилэнд цэвэр, стандарт болон тодотгогч уусмалуудыг хийнэ.

Зуухны аюулгүйн ажиллагааны систем (240Z / 280Z AA)

Багажинд гурван аюулгүй ажиллагааг хянах цоожлох систем байдаг бөгөөд эдгээр нь цахилгааны эх үүсвэр, холбоотой байгаа соронзон, соронзонгийн температур зэргийг хянадаг. Түүнээс гадна нэмж инертийн хийн даралт, хөрч буй усны даралт болон температур, графитан хоолой, трансформерийн температур зэргийг хянах зуухны  таван аюулгүйн цоожнуудтай. Аюулгүйн ажиллагааны цоожийг зөрчсөн ямар ч тохиолдолд Зийманы зуух ажиллахгүй эсвэл шууд зогсоно.

Зуухыг харах (240Z / 280Z AA)

Tube-САМ (үйлдвэрлэлээс багажинд тохируулж суулгаж өгдөг) сонголттойгоор графитан хоолойн доторхийг ажиллах үед нь шууд харж болно. Ингэснээр хуваарилалтын өндрийн байршлыг хэвийн байлгах, мөн аргыг боловсруулах явцад хатаах, үнсжүүлэх температурыг зөв тогтоон баталгаажуулахад хэрэгтэй бөгөөд шинжилгээний явцын үед шууд зураг авах, видео бичлэг хийж болно.

SpectrAA программ хангамж

SpectrAA

Шагнал хүртсэн ажлын хүснэгтийн зарчим дээр үндэслэсэн SpectrAA суурин программ хангамж нь хэрэглэхэд хялбар багажны цогц компютерийн программ юм. Хэрэглэгчийг шинжилгээний аргыг боловсруулах, дарааллыг тогтоох, хамгийн өргөн хэрэглэгддэг шинжилгээнд зориулсан хурдавчилсан аргуудыг темплэйт байдлаар хэрэглэх боломжуудыг олгоно.

Аргууд:

  • Бүх тоон мэдээлэл, сигналууд (сонгогдсон байх үедээ), арга болон дарааллын параметрүүд нь ажлын нэг хүснэгтэнд хадгалагдсан байна.
  • Эдемент тус бүрт өгөгдмөл нөхцлүүдийг элементийн нэрийн үсгийг оруулснаар автоматаар татаж гаргаж ирнэ.
  • Prompt, Integration, Integrate Repeat (Интергацийн давталт), peak height (пикийн өндөр) зэргийг ашиглан шингээлт болон дөлний эмиссийг хэмждэг. Урьдчилан уншилтын хүлээлт 0-999 s-ийн хооронд хэлбэлзэнэ. 20 хүртэл тооны давталтыг1-30 s-д уншина.
  • Хэрвээ эхний хэмжилт хамгийн бага уншихаар заагдсан түвшнээс бага байх тохиолдолд Хамгийн бага дохиоллыг мэдрэх хэсэг алгасан шууд дараагийн дээж рүү шилждэг.
  • Стандарт болон дээжүүдэд өөр өөр тооны давтамжуудыг сонгоно.
  • 10 хүртэл тооны стандарт, калибровкийн цэвэр уусмал (calibration blank), олон урвалжтай цэвэр уусмал (multiple reagent blank) ашиглах New Rational, Шугаман, Квадратын, Кубикт тохирсон найман хамгийн бага дөрвөлжин калибровкийн алгоритмуудтай. Бракетинг стандарт (багажийг ажиллуулах үед дээжийг оруулахгүй хэсэг байсны дараа оруулах стандарт дээж) болон Стандарт нэмэлтүүдийг сонгох боломжтой.
  • Хувиргалтын шинжилгээг ашиглан ойлгомжтой алдаанууд гарсан тохиолдолд Зогс (Stop) үргэлжлүүлэх (continue in Abs) шилжих, (Switch to) дараагийн арга руу орох  (next Method) зэрэг командуудыг ашиглан илэрхий хазайлтын калибровкийг хийж тогтооно.
  • Тоон үр дүнгүүд зөв гарч байгаа эсэхээр калбровкийн зөв тохиргоотой байгааг тогтоох эсвэл жиших калибровкийн хэлбэр, мэдрэмжээр мөн тогтооно.
  • Программаар дахин калибровкийг болон өсөлтийн зэргийг (reslope) оруулна.  Сигналын өргөлтийн үзүүлэлт 0,1-100-ийн хооронд бүхий л калибровкийн түвшинд байна.
  • Графитан зуухны АШС-ийн үнсжих, атомжуулах температурын автоматаар хэвийн нөхцөлд амархан богино хугацаанд шилжих боломжийг Гадаргуугийн хариу үзүүлэх аргачлалын дагуу хийгдэж байгаа юм.
  • Дээжийн шилжилтийн үед программ нэг дээжээс нөгөө дээж рүү шилжих комманд өгөх бөгөөд энэ үед дээжийн үр дүнг унших процесс үргэлжилж байдаг. Дөлөн автомат дээж авагчийг хэрэглэснээр 15 хүртэл хувиар бүтээмжийг нэмэгдүүлнэ.
  • Дөлөн автомат дээж авагчийн үед бүтээмжийг дээшлүүлэхэд дээж хооронд хийх угаалтыг хянах Ухаалаг зайлалт
  • Илрүүлэлтийн хязгаарын, Корреляцийн коэффицентийн, Нарийвчлалын (давтамж %RSD), Лабораторийн хяналтын, Матрицийн спайк, Спайкийн чанарын хяналт, Стандартын чанарын хяналт, бланкийн чанарын хяналт гэсэн арван чанарын хяналтын тестүүдтэй. Алдааны үед Зогс, Дарцаг, Үргэлжлүүлэх; Дахин оролдох, Дарцаг тэгээд Үргэлжлүүлэх; Дахин калибровка хийх, тэгээд үргэлжлүүлэх эсвэл дараагийн арга руу шилжих гэсэн үйлдлүүдийн сонголттой. Бүх мэдээлүүд он сар өдөр, цаг хугацаатайгаар тэмдэглэгддэг.
  • Чанарын хяналтын тестүүдэд програмчилсан хэмжилтийн хурдтай (уусмал болон давталтуудыг ашиглаж тоолно).
  • АНУ-ын EPA болон олон улсын бусад стандарт хууль дүрмэнд нийцэхийн тулд өргөжүүлсэн үзүүлэлт, хүчин чадалтай Pro гэсэн программтай.

Дараалал

  • Жин/эзэлхүүн, шингэрүүлэлтийн үзүүлэлтийг засах боломжтой. Эдгээр үзүүлэлтийг шинжилгээний өмнө, болон шинжилгээний явцад оруулж болно.
  • Элементээр нь дээжүүдийг сонгох боломжийг олгох бүрэн хэмжээнд засвар оруулах дээжний шошгийн жагсаалт
  • Системийг тогтворжуулахын тулд ямар ч аргачлалыг эхлэхийн өмнө программын зүгээс тодорхой хугацаанд зогсдог
  • Зуухыг хэрэглэх аргыг эхлэхийн өмнө сонголтоор хоолойн төлөв байдал эсвэл хоолойг цэвэрлэх хэсгийг сонгох
  • Бүтэн калибровк, калбировкийн бланк, дээжүүдийн хэмжилтийн дарааллыг оруулах
  • Дарааллын сонголтонд графикуудыг хадгалах, лампуудууд болон дөлийг ажиллуулах, дохио зэрэг орно.
  •  30 хүртэл аргачлалаар санамсаргүй сонгогдсон 999 хүртэл дээжний хэмжилтийг хийнэ.
  • Ямар ч үед түр зуур зогсоон автоматаар ажиллуулж эхлэх, ямар ч шинжилгээ, аргачлалыг дахин эхлүүлэх боломжтой.
  • Одоо явж байгаа дарааллыг үл харгалзан шууд зогсоон шаардлагатай дээжиндээ ямар ч элемент/дээжний холимгийг шинжилгээг хийх боломжтой ба дараа нь багаж автоматаар өмнөх дарааллаа сэргээж үргэлжлүүлэн шинжилгээг хийнэ.

Шинжилгээ ба үр дүн

  • Шинжилгээний үед явцын мэдээллийг шууд ажлын хүснэгт болон сигналын графикаас харах боломжтой (шинжилгээний тухайн үеийг харуулна). Калибровкийн график, эсвэл Тоон мэдээлүүдийг олон сонголттойгоор харах боломжтой ба үүнд нарийвчлал (%RSD), фонын дундаж, шингээлтийн дундаж, концентраци зэргийг уншиж болох цонхнууд , товчнууд дэлгэцэн дээр байрлана.
  • Багажны параметрүүд, үр дүн, багажны статус зэрэг бүхий л үйл явдлуудын талаархи мэдэлүүдийг цаг хугацаатайгаар тэмдэглэсэн каталог буюу цаг тооны мэдээллийн санг ажиллуулж байдаг.
  • Графикан дэлгэцээр графикан давхардлууд болон томруулах функцуудыг харж болохоос гадна температур, шингээлт/цаг хугацаанаас хамаарсан эрчимжилт/концентраци-ийг унших курсортай.
  • Долгионы уртын сканнинг хийх хүчин чадал нь 5-250 нм/мин хооронд өөрчлөгдөх сканнигийн хурдтай
  • Графитан зуухан АШС-оор шинжилгээ хийсний дараахь тоон боловсруулалтыг хийх боломжтой ба ингэснээр пикийн өндөр болон талбайн хэмжилтүүдийн хооронд сольж ажиллах боломжтой
  • Хэмжилтийн нэгжийг хувиргах хэрэгслэлийн тусламжтайгаар калибровкийг хэмжилтийн нэг нэгжийг ашиглах бөгөөд хэрэглэгчийн тодорхойлж өгсөн хэмжилтийн нэгжээр дээжүүдийн үр дүнгийн тайланг гаргана
  • Лабораторийн менежментийн системд мэдээллийг ASCII болон PRN форматыг ашиглан файлд тухайн цаг үед нь эсвэл ажиллуулсны дараа оруулахаар хийгдсэн байдаг. Шинжилгээний өмнө корреляцийн хүчин зүйл, дээжний шошгийг оруулах зэрэг нь сонголтоор хийгдэнэ.
  • Мэдээллийг хоёр чиглэлд дамжуулах Microsoft TM Active X/OLE технологийг ашиглан АШС-ийг алсын зайнаас удирдах байдлаар десктор компютерын программ руу шууд мэдээллийг оруулах боломжтой.
  • Хэрэглэгчийн зүгээс тодотгож өгсөн дараахь үзүүлэлтүүдээр маш өргөн сонголттойгоор шинжилгээний тайланг гаргаж болно. Үүнд: дараалсан болон олон элементийг нэг зэрэг форматаар гаргах, калибровкийн өгөгдлүүд, аргачлалын параметрүүд, концентрац, шингээлт, нарийвчлал, давтамжийн тоон үзүүлэлтүүд, фон, хугацаа, он сар өдөр, коррекцийн өгөгдөл, сигналын графикууд зэрэг болно.

Багажны ажиллагаанд хяналт тавих

  • Лабораторийн Зөв Дадал заншлыг мөрдөх журмын дагуу лампны ашиглалтын цаг, дээжүүдийн хэмжилт, зуухны галлагаа болон SIPS холойн ашиглалтуудыг багажны тоологчоор хянаж байдаг.
  • Ажилентийн SPS 3 Дээжийг бэлтгэх системийг ашиглах үед дээжийг байрлуулсан хуруу шилнүүдийн тавиурын сонголтыг Custom Rack Wizard-аар дамжуулан хийнэ.
  • Аргачлалын нэмэлт/хасалтыг хадгалах, аргачлалд болон дарааллын параметрүүдэд засвар оруулах, тоон үзүүлэлтүүдийг засварлах, үр дүнг устгах, тавиуруудыг тодорхойлох, программын тохируулга зэргийг зөвхөн хэрэглэгчийн нууц үгийг хэрэглэж хийгдэх хамгаалалтын системийг сонгож болно.
  • Ашиглахад амархан болгох үүднээс танилцуулга видео бүхий мэдээллийн хэрэгслэлийг ашигласан болон индексжүүлсэн жагсаалт бүхий шаардлагатай мэдээллийн туслалцааг авч болно.

SpectrAA Pro software

AA Duo –ны дөл болон зуухыг нэгэн зэрэг ажиллуулах, хурдан хугацаанд олон элементийн дөлөн АА тодорхойлоход Хурдавчилсан дараалсан атомын шингээлтийн ажиллагаа,  онлайнаар дотоод стандартын коррекцийг хийх чадавхи, Чанарын хяналтын чадамжуудыг суулгаж өгсөн зэрэг  нэмэлт хүчин чадлыг олгоно.

Сонголтоор авах программ

АНУ-ын Эм, хүнсний департментийн 21 CFR-ийн 11 дүгээр зүйлд заагдсан аудитын хяналтыг явуулах, электроник бүртгэл, электрон гарын үсэг зэрэг байх ёстой гэсэн шаарлагуудад нийцэхийн тулд CFR программыг хэрэглэх сонголттой.

Дагалдах хэрэгсэл

Дөлөн автомат дээж авагч

SPS 3 өндөр бүтээмжтэй, автомат дээж авагч нь хурдан бөгөөд аль ч байрлалаас дээжийг авах чадвартай, X, Z, theta гарын хөдөлгөөнтэй. Стандартуудад зорилсан нэг тавиуртай, гурав хүртэл дээжийн тавиуртай. Тавиуруудыг дээжний шинжилгээний явцад сольж болох учраас хэдэнч тооны дээжийг шинжлэхэд хүрэлцээтэй. 11 х 16 мм-ийн od хуруу шилэнд зориулсан эсвэл 6 х 29 мм-ийн od цинтрифугийн хуруу шилэнд зориулсан стандартын 2 тавиураас сонголт хийх боломжтой. 16 мм-ийн od хуруу шилэнд зориулсан 3 х 60 байрлалтай дээжний тавиур дагалдаж ирдэг. Хуруу шилэнд зориулсан өөр хэмжээтэй, үнийн хувьд бага, автоклаваар ариутгагддаг, полипрополин бусад тавиурууд өргөн сонголттойгор байдаг. Custom Rack Wizard гэсэн сонголтоор хэрэглэгч өөрсдийнхөө хэрэгцээнд нийцсэн, хэрэглэх тавиуруудыг программд оруулан сонгох боломжтой. Перистатик шахуурганы хурдыг хянаж, шаардлагатай бол дээжийг зайлж дагалдах бохирдлуудыг арилгана. Автодээж авагчийн тохируулгыг дэлгэцэн дээр харж бүх стандартууд болон дээжүүд, чанарын хяналтын уусмалуудын байрлалыг үзүүлж байна. Ууршилт болон дөлнөөс хамгаалахын тулд бүрхүүлийг санал болгож болнo.

Шингэлэгч 

SPS 3-т зориулсан нарийхан тариур бүхий шингэлэгчийг сонголттойгоор авч болно. Шинжилгээ хийхийн өмнө тундасжилтыг багасгах зорилгоор холигчийн үүргийг гүйцэтгэдэг. Автоматаар онлайнаар дээжийг өргөн хүрээнд шингэрүүлэх сонголтуудыг авах боломжтой ба хэрэглэгч өөрөө холих сонголт болон нарийвчлалыг оруулж өгнө. Сонголтоор авах RoboPrep программын тусламжтайгаар онлайнаар бус дээжийг шингэлэх, урвалжийг нэмэх, нэг болон олон элементийн каливбровкийн стандартыг бэлтгэх чадамжтай болгоно.  20 мл-ийг 1:20 харьцаагаар шингэлэхэд шингэрүүлэлтийн алдаа <2% байна.

SIPS онлайнаар шингэрүүлэх

Нэг шахуургат Agilent SIPS 10  болон Agilent SIPS 20 нэг стандартын уусмалаас шингэлэх замаар дөлөн Атомын шингээлтийн стпектроскопийн онлайн олон цэгт калибровкаар хангаж өгдөг.  Олон төрлийн дээжүүдийг тэр дор нь шингэлэхийн тулд “Ухаалаг зайлалт”-тай учраас алдааг арилгаж чаддаг.  Agilent SIPS 20 нь дөлөн стандартыг нэмэх анализууд, тодотгогчийг нэмэх, дээжүүдийг онлайнаар харах, Хурдавчилсан дараалсан шинжилгээний үед онлайнаар дотоод стандартыг засварлахыг нэвтрүүлж бүгдийг автоматчилсан.

Дөлний мэдрэмжийг сайжруулсан

Ажилентийн ACT 80 Атомыг Баяжуулагч хоолойтой учраас агаар/ацетелины элементийн үед дөлөн АШ-ийн мэдрэмж 2-3 дахин нэмэгддэг.

Илрүүлэлтийн хязгаарыг улам бага түвшинд болгосон.

Уламжлалт лампуудын оронд өндөр чадалтай UltrAA лампуудыг хэрэглэдэг болсноор шаардлагатай хамгийн бага түвшинд хүртэл илрүүлэлтийн хязгаарыг бууруулж чадсан. Өдөөлтийн дүнд цацралтын хүчийг тав дахин нэмэгдүүлж бараг 40 хүртэл хувиар мэдрэх чадварыг дээшлүүлсэн. UltrAA лампуудыг тусад нь гадаад хяналтын модулаар цэнэглэдэг бөгөөд энэ нь нэгэн зэрэг 2 лампыг ажиллуудаг. 240 FS болон 240 Z багажууд хоюулаа сонголтоор гадаад хяналтын модулыг авч болно.

Гидридийг үүсгэх

VGA 77 Уур үүсгэх дагалдах хэрэгслэлийн тусламжтайгаар маш богино хугацаанд Hg, As, Se, Sb, Te, Bi, Sn элементүүдийг µg/l-ийн концентрацийн түвшинд тодорхойлно. Ердийн нарийвчлал 1-2% RSD (харьцангуй стандартын гажилт)-тай, нэг цагт 60-70 дээжийг шинжлэх хүчин чадалтай. Автомат дээж авагчийг хэрэглэх болон ETC 60-ийн тусламжтайгаар хүний хараа хяналтгүйгээр ажиллах үед SPS 3 Дээж бэлтгэх системтэй цуг ажиллах боломжтой. “Plug-in” буюу залгасан модулын үед тухайн тодорхой нэг гидридэд зориулан ажиллана. Элементүүдийг хооронд нь солих үед модулыг өөрчлөн нэг нь нөгөөгөөсөө бохирдохоос урьдчилан сэргийлдэг.

Хүний хараа хяналтгүйгээр гидридийн шинжилгээг хийх

Ажилентийн ETC 60 Электронтермо температурын хяналтыг VGA 77 болон SPS 3 Дээж бэлтгэх системтэй хамтатгаснаар гидридийн шинжилгээг хүний хараа хяналтгүйгээр хийх боломжтой бөгөөд дөлөн гидридийг тодорхойлохтой харьцуулбал мэдрэмжийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлнэ. Хяналтын хэсэг нь мэдрэгчтэй сонголтыг хийх дэлгэцтэй. Хяналтын хэсэгт тухайн элементэд тохирох температурын программаар хангаж өгөх бөгөөд үүнийг өөрчилж, хадгалж болно. Дулааны температур (Thermocouple temperature) хүрээлэн буй орчны температураас 999˚C-ын хооронд хянана.

Графит зуух болон зуухны autosample

240/240FS/280FS AA аппаратууд нь дагалдах хэрэгсэлтэйь дэлгэрэнгүй 4 хуудасны үзүүлэлтээс харна уу.

Утааг гадагшлуулах

Гадагшлуулах системтэй (exhaust) холбоглдсон зуух ажиллах үед үүссэн утааг дээшлэх хэсгийн ард гадагүлуулах хэсэг зайлуулана. LED болон толь нь гуурс дээжний тохиргоо болон харагдалтыг сайжруулана. Хэрэв толь exposed болсон үед тохиолдолд хамгаалалтын доторхи түгжээ нь зуухны үйл ажиллагааг саатуулана.

Санал болгох орчны нөхцал:

Багажийг хадгалах нөхцөлд: Орчны чийгшил: 5–45 °C at 20–80 %

Ажиллах нөхцөлд: Орчны чийгшил:  <853 m, 10–35 °C, 8–80 %;  853–2133 m, 10–25 °C, 8–80 %

Цахилгааны шаардлага: (240/240FS,280FS AA) – залгуурандаа 3 утастай нэг фазын хувьсах гүйдлийн цахилгаан тэжээлд холбоно.

Цахилгаан: 100/120/220/240 VAC ±10%, 230 VAC +14% -6%, 230

VAC +6% -14% 50/60 Hz.

Цахилгааны шаардлага (240Z,280Z AA) – залгуурандаа 3 утастай нэг фазын хувьсах гүйдлийн цахилгаан тэжээлд холбоно.

Цахилгаан: 208, 220 эсвэл  240 VAC ±10% 50/60 Hz. Rated current 15 A.

Surge current in excess of the nominal rating (up to 28 A) for up to 10 s, perhaps repeating every 1–2 min. The power supply should be on a separate mains circuit protected by delayed action fuses and/or circuit breakers.

Галын үйл ажиллагааны хийн шаардлага

Агаарын хангамж: Цэвэр,  хуурай,  тосгүй, даралт: 350 kPa (50psi).

Зарцуулалтын хэмжээ:  11–20 л/мин

Ацетелины  шаардлага:  99.0% – ийн цэвэршилттэй, савалалтанд байхдаа 75 kPa даралттай (Азотын исэл: Цэвэршилт нь  (99.5% pure) 350 kPa (50 psi)  даралттай.

Зарцуулалтын хэмжээ: 11–20 L/min.

Уур гаргах

Спектрометр нь ззавал гадагшаа сувагтай гаргалгааны системийн доор байрлах ёстой. Хамгийн бага шаардагдах урсгал нь 6м3/мин /200cfm/.

VGA 77 ийн хийн шаардлага:  Аргон ба азотыг хэрэглэх ба цэвэршилт нь 99.99% /хуурай/ 300 kPa – ын даралттай, зарцуулалт нь: 0,1 л/мин

GTA 120  ийн хийн шаардлага: Аргон ба азотыг хэрэглэх ба цэвэршилт нь 99.99% /хуурай/ 140 kPa – ын даралттай , зарцуулалт нь: 0.5–3.8 л/мин

GTA 120  ийн тэжээлийн шаардлага: Залгуурандаа 3 утастай нэг фазын хувьсах гүйдлийн цахилгаан тэжээлд холбоно. 208, 220 юмуу 240 VAC ±10% 50/60 Hz- 15Амперт залгана. Хэрэв 35 А болгож ихэсгэвэл 1 s, 20 А -д бол 10 s/сек/ болгох ба 1-2 минут тутамд дээрхи үйлдлийг давтана. Цахилгаан хэлхээ тасарсан үед тогноос нь салгах хэрэгтэй

GTA 120-ийн усыг хөргөх – 1,5литр/мин-ийн урсгалын хурдтай байх үед 180 kPa (27 psi) даралттай,  25 °C (70 °F) дулаантай нөхцөлд усыг хөргөгчийг ажиллуулна.

Сургалтын шаардлага – Дэмжлэг болон сургалт

Agilent нь эксперт application болон үйлчилгээний дэмжлэгээр хангадагаараа алдартай. Agilent үйлдвэрлэгчийн түвшинд сургагдсан мэргэжилтнээр hardware, software, эсвэл application-уудын дэмжлэгийг таныг хаана байгаа бүх газарт хангахад бэлэн байдаг дэлхийн нийтийн сүлжээтэй. Үйлчилгээ нь дараахаас бүрдэнэ.

  • Бүтэн 12 сарын баталгаатай дэмжлэг
  • Долоо /7/ жилийн hardware дэмжлэгийг хамгийн сүүлийн нэгжийг үйлдвэрлэсэн хугацаагаар өгнө. Энэхүү хугацааны дараа эд ангиуд болон хангамжууд нь боломжтой бол хангагдана.
  • Урьдчилан сэргийлэх техникийн үйлчилгээг тогтмол үйл ажиллагаа болон сул зогсолтын хугацааг бууруулах
  • Troubleshooting, технийкийн үйлчилгээ болон засах
  • Software дэмжлэгийн үйлчилгээ
  • Иж бүрэн баталгааны сунгалт болон үйлчилгээний гэрээ, гадаад тоног төхөөрөмжийг оролцуулна.
  • Сургалтын анги танхим мөн багтана

Та бүтээгдэхүүний үнийн санал авах хүсэлтэй бол холбоо барих мэдээллээ үлдээгээрэй. Бид холбогдож дэлгэрэнгүй танилцуулга илгээе, мөн танай байгууллагын хэрэгцээ шаардлагатай танилцсанаар тохирсон үнийн санал боловсруулан өгөх боломжтой.

Баярлалаа.

Утас: 7711-1155, 88066950

И-мэйл хаяг: Sales_Team@medimpex.mn

Фэйсбүүк: Medimpex Mongolia