Медимпекс Интернэйшнл компани Монголын химич, Химийн инженерүүдийн нэгдсэн холбоо хамтран байгуулж байгаа “Лабораторийн шинжилгээний орчин үеийн багажууд ба түүний хэрэглээ” сэдэвт энэхүү ажлын зорилго нь лабораторийн салбарт ажиллах хими, технологийн мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэх, бие биедээ харилцан мэдээлэл солилцох, шинэ техник технологийг эх орондоо нэвтрүүлэн, хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ бүтээлийг дэмжих зэрэгт оршино.
Эрдэм шинжилгээний хурал 2016 оны 1 сард зарлагдсан бөгөөд химийн салбарт мэргэжилтэн болохоор бэлтгэгдэж буй оюутан, магистрантуудын нийт 71 бүтээл 1-р шатанд ирснээс 2-р шатанд нийт 11 илтгэлийг хэлэлцэж шагналын эзнийг тодруулсан байна. Эрдэм шинжилгээний хурлын ялагчдийг Медимпекс Интернэйшнл компани бэлэн мөнгөөр урамшуулахаас гадна, судалгаа шинжилгээндээ шаардлагатай урвалж оношлуурыг захиалан авах эрхийг бичгээр шагнаж байгаа юм байна.
Хурлыг ШУТИС-ийн хүндэт профессор, ахлах багш Ж.Бүдсүрэн; ХААИС-ийн Мал Аж Ахуй Биотехнологийн сургууль, Биотехнологийн үржүүлгийн тэнхимийн эрхлэгч, доктор В.Энхчимэг; МУИС, ШУС, БУС, Химийн Тэнхимийн Доктор, дэд профессор Д.Сарангэрэл; Медимпекс интернэшнл ХХК-н дэд захирал Н.Оюундэлгэр нар шүүн явууллаа.
Бакалаврын ангилалд
Магистрын ангилалд
Сүүлийн шатны шалгаруулалтын үеийн оролцогчдын сэтгэгдлээс хуваалцвал:
Шүүгч: ХААИС-ийн Мал Аж Ахуй Биотехнологийн сургууль, Биотехнологийн үржүүлгийн тэнхимийн эрхлэгч, доктор В.Энхчимэг:
Юуны өмнө судлаач, оюутнуудаа маш сайн байна гэж хэлмээр байна. Өндөр мэдрэмжтэй тоног төхөөрөмжөөр судалгаа хийгээд үр дүнгээ танилцуулж оролцож байгаа нь салбарынхаа оролцогч оюутнууд, судлаачдыг бусдаасаа нэг шат өмнө ахиу явж байгааг харуулж байна. Аливаа зүйл хийх тусам улам сайжирна. Оролцогчдын маань судалгааны ажил улам өргөжинэ гэдэгт итгэж байна. Судлаач болчихоор ирээдүйтэй оюутан, залуусыг мөн салбарын үйл ажиллагааг дэмжиж байгаад зохион байгуулагчиддаа баярлалаа гэж хэлмээр байна.
Оролцогч: МУИС – ийн Шинжлэх Ухааны Сургуулийн магистрант А.Дашжаргал
Судалгааны ажлын сэдэв “Бентонитоор боловсруулсан тэг валенттай төмрөөр усан уусмалаас хром (VI) ионыг адсорбцлах процессын механизмын судалгаа” байсан. Манай салбарт тоног төхөөрөмжийн хүрэлцээ багатайгаас судлаачдын судалгааны ажлын цар хүрээ багасч байдаг. Тиймээс судалгаа хийхийн тулд ямар нэг төсөлд хандаж санхүүжилт авч чадахгүй бол тоног төхөөрөмж, урвалж бодисын хүрэлцээгүйгээс үр дүнтэй үргэлжилж чаддаггүй. Бид өнөөдрийн хуралд илтгэлээ тавьж оролцсоноороо салбарынхаа давуу болон сул талаа ярилцаж байна. Мөн илтгэлийн сэдвүүд, үйл ажиллагаагаараа нийгэмд дохио өгч чадсан гэж бодож байна. Цаашид үргэлжүүлэн уг хурлыг зохион байгуулаасай гэж бодож байна.
Бидний судалгааны ажлын ач холбогдол нь хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангахад чиглэсэнд байгаа. Судалж байгаа Хром VI ион нь хүний биед маш их хортой богино хугацаанд хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Манай оронд үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн хүрэлцээ хангамж дутагдалтайгаас органик хог хаягдлыг цэвэрлэхээс хүнд металлыг цэвэрлэдэггүй.
Үйлдвэрүүд хүнд металлаар бохирлогдсон хог хаягдлаа Туулын усруу шууд хаяж байгаа гэж ойлгож болно. Бидний судалгаа нь хямд арга, аргалчлалаар уг хорт хүнд металлын ионыг байгальд шууд хаягдахаас нь өмнө цэвэрлэх аргачлалыг боловсруулах, нэвтрүүлэхэд оршиж байгаа юм. Зөвхөн Хром VI ионийг цэвэрлээд зогсохгүй, бүхий л хүнд металлыг цэвэрлэх боломжит аргыг судалж байна.