Медимпекс Эрүүл мэндийн худалдааны төвийн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байгаа билээ.
2019 оны 02 сарын 23-ны өдөр “Хөлийн венийн судасны өргөсөл” сэдэвт хэрэглэгчийн өдөрлөгийг Оfa Bamberg брэндийн судасны оймс хэрэглэгчиддээ зориулан Mongolian Vascular Center төвийн эмч нартайгаа хамтран зохион байгууллаа. Энэхүү өдөрлөг нь хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд үйл ажиллагааны хүрээнд:
- Мэргэжлийн эмчийн сургалт
- Эмчилгээний оймс, триконы хямдралтай худалдаа
- Хэрэглэгчийн санал сэтгэгдлийг нь нээлттэй сонсох зэрэг орлоо.
Бид 2011 оноос хойш “Венийн судасны эмч нарын Олон улсын нийгэмлэг”-ээс хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн болох ХБНГУ-ын OFA Bamberg брэндийн судасны оймс, триког хэрэглэгчиддээ хүргэж байгаа бөгөөд Монгол дахь албан ёсны дистрибьютер компани юм.
Хөлийн венийн судасны өргөсөл буюу варикоз өвчний,
Тодорхойлолт:
Хөлийн өнгөц венийн хавхлага олон шалтгааны улмаас бүтэц үйл ажиллагаагаа алдсанаар цусыг зүрх рүү тээвэрлэх үүргээ алдаж цус хадгалах улмаар судасан доторх дотоод даралт өссөнөөр судас бүдүүрч гогцоорол үүсгэдэг архаг явцтай өвчин юм. Өргөсөж бүдүүрсэн судасаар венийн бохирдолтой цус зогшингошилтойгоор олон жил урссанаар хэсэг газарын цусан хангамжийн алдагдалд хүрэх, цаашлаад шарх шархлаа үүсгэдэг өвчин юм.
Шинж тэмдэг:
- Өвдөлт
- Халуу оргих
- Хөл чинэрэх
- Хөл хүнд оргих
- Булчин цуцах
- Загатнах
- Шөнө булчин татах
- Шархлаа үүсэх
- Арьсны өнгө өөрчлөгдөх
Явц: Архаг даамжрах явцтай,
Тархалт: Хүн амын дунд 5 хүний 1 нь энэ өвчнөөр өвддөг.
Хүйс: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанд Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 4 дахин олноор өвчилдөг болох нь батлагдсан байдаг.