Лабораторийн урвалжуудын ангиллын талаархи ойлголт

 

 

  

ЛАБОРАТОРИЙН УРВАЛЖУУДЫН АНГИЛЛЫН ТАЛААРХИ ОЙЛГОЛТ

 

Бидний олонхи маань лабораторид төрөл бүрийн урвалж бодисуудтай ажиллаж байгаа боловч яг тэдгээрийн цэвэршилтийн зэрэглэлийн талаархи шаардлагатай ойлголт дутмаг байдаг. Ялануяа лабораторийн баталгаажсан аргачлалуудад хэрэглэх гэж буй урвалжуудын зэрэглэлийг маш тодорхой зааж өгсөн байдаг. Ийм учраас тухайн аргачлалаар шинжилгээ хийх гэж байгаа тохиолдолд яг заасан зэрэглэл бүхий урвалжуудыг хэрэглэх шаардлагатай болдог бөгөөд үүнийг дагаж мөрдөөгүйгээс болоод урвалжаас үүссэн бохирдлын улмаас шинжилгээний үр дүнг буруу гарахад нөлөөлдөг байна. Нөгөө талаас нь авч үзэхэд заавал өндөр зэрэглэл бүхий урвалжуудыг хэрэглэхийг шаардаагүй байхад хэрэглэснээр нэмэлт зардал гаргах болно.
Цэвэршилт болон тэдгээрийг хэрэглэх гэж буй зорилгоос нь хамаарч лабораторийн урвалжуудыг ангилдаг.
ЦЭВЭРШИЛТИЙН ЗЭРГЭЭС ХАМААРСАН АНГИЛАЛ
➢ ТЕХНИКИЙН ЗЭРЭГЛЭЛ: Уусгах, зайлах гэх мэт энгийн үйл ажиллагаанд хэрэглэхэд тохиромжтой
➢ СИНТЕТИК ЗЭРЭГЛЭЛ: Органик синтезийн урвал болон бэлтгэл шатанд хэрэглэнэ.
➢ ЛАБОРАТОРИЙН ЗЭРЭГЛЭЛ: Өдөр тутамд лабораторийн үйл ажиллагаанд уусгагч байдлаар хэрэглэдэг
➢ AR ЗЭРЭГЛЭЛ: Нарийвчлал өндөртэй ажиллагаанд хэрэглэнэ. Маш өндөр нарийвчлалтай ажлуудад өчүүхэн, ул мөр төдий байх агууламжийг ч гэсэн хориглодог. Ийм төрлийн урвалжуудыг ихэвчлэн аналитик шинжилгээнүүдэд, судалгаа, чанарын хяналтын үед хэрэглэнэ. Хэрвээ эдгээр урвалжууд нь ACS-ийн техникийн тодорхойлолтуудад нийцэж байвал AR (ACS) хэмээн тэмдэглэдэг.
➢ ACS ЗЭРЭГЛЭЛ: ACS гэдэг нь Америкийн Химийн Ассоциаци-ийн товчилсон нэр. Энэ зэрэглэлийн урвалжуудыг чанарын өндөр түвшинд шаардсан ажлуудад хэрэглэдэг.
➢ GENERAL REAGENT (GR) буюу ерөнхий урвалж: Энэ урвалжууд нь AR болон түүнээс илүү нарийн техникийн үзүүүлэлтүүдийн шаардлагыг хангасан байна.
➢ ЭЛЕКТРОНИКИЙН ЗЭРЭГЛЭЛ: Ppt болон ppb түвшнээс бага хэмжээнд металлын бохирдлыг агууламжтай байхыг шаарддаг электроникийн эд ангиудын үйлдвэрлэлд ашигладаг.
➢ HPLC ЗЭРЭГЛЭЛ: Ийм зэрэглэлийн уусгагч бодисууд нь UV буюу хэт ягаан туяаны шингээлтийн маш нарийн заалтуудын шаардлагыг хангасан байх ба микроноос доош түвшний хэмжээтэй тунадасжилт үүсгэх хатуу нэгдлүүдээс цэвэрлэхийн тулд тусгай шүүлтүүрээр шүүсэн байна. Omnisolv HPLC бүтээгдхүүнүүд гэдэг нь ACS-ийн техникийн үзүүлэлтэнд нийцсэн, өндөр даралтат шингэний хроматографийн багажны (HPLC) шинжилгээнд ашиглах боломжтой маш өндөр цэвэршилттэй бүх бүтээгдхүүнүүдийг нэрлэдэг байна.
➢ СПЕКТРОСКОПИЙН ЗЭРЭГЛЭЛ: Өндөр цэвэршилттэй уусгагч бодисууд багтах бөгөөд буцлах үедээ маш бага үлдэгдлийг үүсгэнэ. Сонирхож буй долгионы уртын орчинд шингээлтийн бланкийг үүсгэх чадвартай байна. HPLC/спектроскопийн зэрэглэлийн урвалжуудыг HPLC, спектроскопийн багажаар хийх шинжилгээнүүдэд ашиглана. Спектроскопийн зэрэглэлийн давсууд нь KBr, NaCl, Csl зэрэг шүлтийн металлын давсны хэт улаан туяаны орчинд шууд нэвчилтийг өгнө.
ХҮЧЛҮҮД
➢ SUPRAPUR (E-MERCK): Маш өндөр цэвэршилт бүхий хүчил бөгөөд ppb-ийн түвшинд хүртэл цэвэршүүлсэн байдаг.
➢ Байгаль орчны зэрэглэл нэмэх (Anachemia) – байгаль орчны зэрэглэлийн хүчлийг дахин нэрж гаргаж авсан.
ПЕСТИЦИДИЙН ҮЛДЭГДЛИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛУУД
➢ HR ОMNI ЗЭРЭГЛЭЛИЙН УУСГАГЧИД (EMD): Хийн хроматографийн бохирдлын түвшинг ppt/ppb хүртэл маш өчүүхэн хэмжээнд хүртэл багасгасан байх бөгөөд ECD детектороор шалгасан байдаг.
➢ НАНО ЗЭРЭГЛЭЛИЙН: Хандлалт болон баяжуулахын өмнөх бэлтгэл ажилд хэрэглэдэг, ACS-ийн шаардлаганд нийцсэн байна.
➢ ҮЛДЭГДЛИЙН ЗЭРЭГЛЭЛИЙН УУСГАГЧИД: Пестицидийн шинжилгээ хийх аргачлалуудад тохиромжтой уусгагчид.
Хийж буй шинжилгээндээ тохирсон зэрэглэлийн түвшин нь тохиромжтой химийн урвалжуудыг зөв сонгож, байлгаж байх нь маш чухал бөгөөд нарийвчлал өндөртэй шинжилгээнүүдэд хэрэглэхдээ эдгээр нь нэг үйлдвэрлэгчийнхийг байгаа эсэхийг шалгаж байх нь чухал юм.