ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эм холбоо, Медимпекс Интернэшнл ХХК-ийн хамтран баруун бүсийн аймгуудын дунд “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд эм хангамжийн салбарын үүрэг, оролцоо, хөгжлийн хандлага” сэдэвт хоёр өдрийн уулзалт, сургалт 2018 оны 11 сарын 8,9-нд болж өнгөрлөө.
Увс аймгийн төв, Улаангом хотноо болсон уг арга хэмжээнд Увс, Баян-Өлгий, Завхан, Ховд, Говь-Алтай аймгуудын 100 гаруй эмийн мэргэжилтнүүд хамрагдав.
Монгол улсад Эм хангамжийн салбарын 95 жил, Медимпекс Интернэшнл ХХК-ийн 15 жилийн ойтой давхцан зохион байгуулагдсан уг сургалтын агуулгад эмийн мэргэжилтний ажлын байрны онцлог, ёс зүй, салбарын цаашдын хандлага, төрөөс эм хангамжийн салбарт баримтлах бодлого, зорилт зэрэг тулгамдаж буй олон асуудалд хариулт болсон лекцүүд тавигдсанаас гадна салбарынхан удирдах ажилтнууддаа өөрсдийн саналаа өгсөн үр өгөөжтэй уулзалт, сургалт боллоо.
Медимпекс Интернэшнл ХХК 15 жилийнхээ ойн хүрээнд салбарын хөгжлийг дэмжих цуврал сургалтуудыг эрүүл мэнд, лабораторийн салбарынханд зохион байгуулсны нэг нь Төрөөс эм хангамжийн салбарын хэмжээнд баримтлах бодлогыг сургалтчилах зорилготой энэхүү арга хэмжээг ивээн тэтгэн ажилласан үйл явдал байлаа.
Мөн баруун бүсийн эмийн мэргэжилтнүүдийн 8 багийн хооронд гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн болсон нь бие биетэйгээ нөхөрлөх, танилцах, туршлага солилцсон сайхан үйл явдал болсныг тэмдэглэж байлаа.
Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгуудын Эм холбооны удирдлагууд сургалт, уулзалт, нөхөрсөг тэмцээнд баг хамт олноо маш сайн зохион байгуулан оролцсоныг тэмдэглэж байна.
Баруун бүсийн сургалтын зохион байгуулахад хамтран ажилласан Увс аймгийн Эм холбооны баг хамт олонд талархалаа илэрхийлье!