Медимпекс Интернэйшнл ХХК болон Olympus Medical Systems., Corp (Япон улс) хамтын ажиллагаа 2005 оноос эхэлсэн бөгөөд Монголд хамгийн анхны уян дурангийн засвар, үйлчилгээний төвийг 2009 онд байгуулан өнөөдрийг хүртэл 7 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд мэргэжлийн, үйлдвэрлэгчийн сертификаттай Монгол инженерүүд маань улсын болон хувийн эмнэлгүүдийн уян дурангийн засвар үйлчилгээ, оношилгоо, сэлбэг хэрэгслийн хангалтыг шуурхай, найдвартай хийж гүйцэтгэсээр ирлээ.
Улсын болон хувийн Олимпус брэндийн дуран төвүүдэд ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтыг Олимпус брэндийн инженерийн баг 2016.05.03-2016.05.05-ны хооронд “Уян дурангийн аюулгүй ашиглалт, гэмтлээс урьдчилан сэргийлэх” сэдвээр өөрийн дурангийн засварын төв дээрээ амжилттай зохион байгууллаа. Уг сургалтанд УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, БХХСАХНЭ, АШУҮИС-ийн Эрхэс эмнэлэг, БЗД НЭ, УБ сонгдо, Интермед, Мангут, Гэгээн Ар Үр, УБ Мед, Ливерген эмнэлгүүдийн инженер, эмч, сувилагч 32 мэргэжилтэн хамрагдлаа.
Өнөөдрийн байдлаар “Олимпус засвар үйлчилгээний төв”-д уян дурангийн дорх нэр төрлийн үйлчилгээнүүдийг хийж гүйцэтгэж байна:
- Засвар үйлчилгээ
- Иж бүрэн оношилгоо
- Цэвэрлэгээ, үйлчилгээ
- Сэлбэг хэрэгслийн хангалт, захиалга
- Сургалт, зөвлөгөө зэрэг үйлчилгээ