Та ямар үед ходоодоо дурандуулах шаардлагатайг мэдэх үү?

Дараах зовиурууд илэрвэл та нэн даруй эмчид хандаж ходоод, гэдсээ дурандуулах шаардлагатай. Мөн 40-с дээш насныхан жилд 1 удаа ходоодоо дурандуулж байх нь зүйтэй.

Ходоод:

  • Хоол шингэц муудах
  • Гэдэс дүүрэх
  • Хар шүлс асгарах
  • Цээж хорсох
  • Өглөө босоход өлссөн юм шиг гол харлах
  • Хоол ундгүй удаан хугацаагаар явах үед өвдөх
  • Хоолонд дургүй болох
  • Дотор муухайрах, огих, бөөлжих
  • Хэл зузаарч өнгөртөх
  • Амнаас эвгүй үнэр үнэртэх
  • Батгаших
  • Хэхрүүлэх, зогисох
  • Хоол тээглэж горойх
  • Ходоод аюулхай орчим өвдөх
  • Гүйлгэх, баас хар гарах
  • Шалтгаангүй турах, ядрах

Гэдэс:

  • Өтгөн хатах, хий дүлүүлэх
  • Өтгөн цус, салсттай гарах
  • Гэдэс дүүрэх, базлах, түгжрэх
  • Шалтгаангүй турах, ядрах

Дуран гэж юу вэ?

Дуран нь үзүүртээ видео камер болон гэрэлтэй, уян, урт нарийн гуурс юм. Дурангийн диаметр 0, 8-1,1см хүртэл янз бүрийн хэмжээтэй. Дурангийн үзүүрт байрлах камер нь шинжлүүлж байгаа хүний дотор эрхтэнээс дүрсийг дамжуулан дэлгэцэн дээр гаргах ба эмч таны дотор эрхтэнийг харж оношлон, бичлэг хийж, зураг авна.

Хоол боловсруулах дээд замын дурангийн шинжилгээгээр 

  • улаан хоолой
  • ходоод
  • 12 нугалаа гэдэсний эхэн хэсгийг

Хоол боловсруулах доод замын дурангийн шинжилгээгээр 

  • шулуун гэдэс
  • бүдүүн гэдэсний эрүүл, эмгэгийг оношлоно.

Дуран зөвхөн оношлогооны ач холбогдолтой төдийгүй

  • улаан хоолойн өргөссөн судсыг боох
  • ходоодонд ургасан ур авах
  • нарийссан хэсгийг тэлэх
  • ходоодны цус алдалтыг хавчаар тавьж болон тариа хийж тогтоох
  • ходоодны шарханд тариа хийхзэрэг маш олон төрлийн эмчилгээ хийдэг орчин үеийн эмчилгээний өндөр ач холбогдолтой төхөөрөмж юм.

 

ОЛИМПУС БРЭНДИЙН EXERA III УЯН ДУРАН 

 

Дэлхийн дурангийн дурангийн эмч нарын No.1 Олимпус брендийн хамгийн сүүлийн үеийн технологи бол EXERA III загварын дурангийн иж бүрдэл юм.

Давуу тал:

  • Хэрэглэгчийн аюулгүй байдал, шинжилгээний үед эмчийн авах мэдээлэл хамгийн сайн байдаг тул Монголын төдийгүй дэлхий эмч нарын 1 сонголт болж чадсан.
  • Дурандуулах үед өнгө, дүрсний өндөр нарийвчлалтайгаар бичлэг хийж эмч дурандуулсны дараа бичлэгээ эргэн харж, илүү нягтлан оношоо тавих боломжийг олгодог
  • Хавдарыг эрт илрүүлэх NBI гэж нэрлэдэг технологитой бөгөөд Олимпусын уг технологи бүхий дурангаар дурандуулах үед хэрвээ өвчтөнд хавдар үүсч буй эрсдэлтэй эхний шатны энгийн гэрэлд үл анзаарагдам өөрчлөлтүүд байвал харах боломжтойгоороо онцлогтой. Та NBI – тай дуранг сонгож дурандуулаарай.
  • Иргэдийн дунд дурандуулахаас айх айдас түгээмэл байдаг, тэгвэл Олимпусын EXERA III дурангийн шинэчлэгдсэн технологи, үйлдлүүдийн тусламжтайгаар эмч мэдээллийг дэлгэрэнгүйгээр авах бүхий л боломжийг олгосон тул шинжилгээний хугацаа, гарах дүгнэлт сайн байх болно

Тэгвэл хаана Олимпусын EXERA III дурангаар хаана, хаана дурандуулах боломжтой вэ?

Улсын III шатлалын эмнэлгүүд:

  • Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг
  • Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг
  • Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг
  • Хавдар Судлалын Үндэсний Төв
  • Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

Хувийн эмнэлгүүд:

  • Интермед эмнэлэг (Хаяг: Хан-Уул дүүрэг, АПУ ХХК-н зүүн талд)
  • УБ Сонгдо эмнэлэг (Хаяг: Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн баруун талд)
  • Ливерген эмнэлэг (Хаяг: Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн зүүн талд)