Мэс заслын багаж, хэрэгсэл үйлдвэрлэгч АНУ-ын Integra Life Sciences нь хэрэглэгчиддээ аюулгүй, чанартай үйлчилгээг үзүүлэхийг эрхэмлэдэг эмч нарын сонголт болсон тэргүүлэгч брэнд юм. Уг брэндийн үндсэн давуу тал нь багажны сонголт маш өргөн, тусгайлан чиглэсэн ерөнхий мэс засал, гэмтэл, мэдрэлийн мэс засал иж бүрдлүүд нь дэлхийн эмч нарын тэргүүлэгч сонголт болдог.
Интегра нь 1989 онд Plainsboro, New Jersey – д байгуулагдсанаас хойш өргөжсөөр, өнөөдөр 3,300 ажилтантай дэлхийн хэмжээний компани болсон байна. Медимпекс компани 2015 оноос энэхүү брэндийг худалдаалах албан ёсны эрхтэйгээр ажиллаж эхэлсэн, та Медимпекс Эрүүл мэндийн худалдааны төвд зочлон дээж бүтээгдэхүүнтэй танилцах, худалдан авах боломжтой боллоо.
Чанартай бүтээгдэхүүнийг эрхэмлэдэг Монголынхоо хэрэглэгчдийн хамгийн ухаалаг сонголт байна гэдэгт итгэж байна.