Бид “Технологийн дэвшлийг Монголд” хэмээх уриан доор ажилладаг бөгөөд Ази, Европын орнууд болон Америкийн Нэгдсэн Улсын мэс заслын практикт өргөн хэрэглэгдэж буй Япон улсын Олимпус брендийн THUNDERBEAT мэс заслын төхөөрөмжийг 2019 онд Монгол улсад анх “Интермед” эмнэлэгт нэвтрүүлсэн ба хоёр дахь удаа “Хавдар Судлалын Үндэсний Төв”-ийн “Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасаг”-т суурилууллаа.
THUNDERBEAT технологи нь нээлттэй болон дурангийн мэс заслын бүхий л чиглэлд нэг гараар судас болон эдийг түлж, тайрах үйлдлийг хурдан бөгөөд аюулгүй найдвартай гүйцэтгэж мэс заслын хугацааг багасгах, өвчтөнд бага шарх үүсгэж, ор хоногийг бууруулах, эмчийн үйлдлийг хялбарчлах гэх мэт маш олон үр ашгийг эмч, эмнэлэг, өвчтөнд авч ирдэг төхөөрөмж юм.
THUNDERBEAT төхөөрөмжийн нэг удаагийн гар нь Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан тул “Хавдар Судлалын Үндэсний Төв”-өөр үйлчлүүлэх иргэд даатгалаараа хөнгөлттэй үйлчлүүлэх боломжтойг дуулгахад таатай байна.