Энэ долоо хоногийн ээлжит мэдээллээр бид АНУ-ын Флорида мужийн Хүнсний аюулгүй байдлын шинжилгээний лабораторийн видео танилцуулгыг интернэтээс авч орчуулан хүргэж байна. Та бүхэн энэхүү танилцуулгаас хүнсний бүтээгдхүүний шинжилгээг хийхэд дээжийг цуглуулахаас шинжилгээний эцсийн үр дүнг гаргах хүртэлх үе шатуудтай танилцах болно.
Ялангуяа химийн бохирдол, химийн бодисын үлдэгдлийн шинжилгээг хийхэд өндөр хүчин чадалтай багажит анализийн аргыг бүхий л шинжилгээнд хэрэглэж байна. Түүнчлэн зөвхөн пестицид, малын эмийн үлдэгдэл бодисын хэмжилтийг хийхээс гадна хүнсний бүтээгдхүүний сав баглаа боодол, шошгонд тэмдэглэсэн үзүүлэлтүүд үнэн эсэхийг тодорхойлсон шинжилгээ, тухайн хүнсний бүтээгдхүүнд хуурамч, синтетик орцуудыг хэрэглэсэн эсэх, мөн бүтээгдхүүнийг дуурайлгаж хийсэн эсэхийг тодорхойлох шинжилгээнүүдийг хийн болон шингэний хроматографийн багажаар, хүнд металлын үлдэгдлийг спектроскопийн багажуудаар шинжилж байна.
Хөдөө аж ахуй, таримал ургамал, хүнсний ногоо, жимс, жимсгэний дээжийг хэрэглэгчдэд хүрэхээс өмнө, талбай дээрээс цуглуулан авч шинжилгээнд хамруулж байна.