Утлагын аппаратын талаар хэрэглэгчдэд өгөх зөвлөгөө

Сүүлийн жилүүдэд амьсгалын замын өвчлөл нэмэгдэж үүнийгээ дагаад хэрэглэгчдийн дунд утлагын аппарат өргөн хэрэглэгдэх болсон. Манай компаний хувьд Итали улсын 3A Healthcare брэндийн эмнэлэг, гэрийн хэрэглээнд зориулсан утлагын аппаратыг 2010 оноос хойш худалдаалж байна. Энэ хугацаанд хэрэглэгчид, үйлдвэрлэгч, эмч нараас цуглуулж хуримтлуулсан туршлагаасаа та бүхэндээ хуваалцаж байна. Учир нь утлагын аппаратын талаар зөв, буруу ойлголтууд байсаар байна.

 

Утлагын аппарат нь:

  • Эмийн бодисыг амьсгалын доод зам буюу гуурсан хоолойд хүргэх зориулалттай, эмийн бодисоос хамаарч биед үйлчилгээ үзүүлдэг.
  • Амьсгалын доод замд эмийг хүргэх хэмжээнд хүртэл жижиглэдэг. Энэ нь бидний нүдэнд цагаан манан болж харагддаг юм. Эмийг ууж хэрэглэснээс давуу тал нь хэсэг газарт утлага байдлаар эмийг хүргэх нь үйлчилгээний хувьд яг эмчлэх хэсэгт эм шууд очдог, үр дүн хурдан гардаг гэх мэт.
  • Эмийн бодисыг хүний биед манант уур шиг харагддаг тоосонцор болгож биед нэвтрүүлдэг гэж хэлсэн билээ. Тэгвэл энэ манангаа даралтаар биед нэвтрүүлдэг. Даралтын хэмжээ нь аппарат бүрт харилцан адилгүй байдаг бөгөөд Operating pressure, Max pressure гэсэн үзүүлэлтүүдээс харж болно. Operating pressure буюу ажиллах үеийн даралт нь 60kPa, Max pressure буюу ажиллах үеийн дээд даралт нь 185kPa байх нь дундаж үзүүлэлт байдаг.
  • Эмийн бодис 5µm – ээс жижиг хэмжээтэй бол хүний бие амьсгалын доод замдаа түүнийг нэвтрүүлдэг. Утлагын аппаратын хувьд эмийн нийт тунгийн хэдэн хувийг 5µm буюу түүнээс доош хэмжээтэй болгож байгаа нь чухал үзүүлэлт байдаг. Та сонгох гэж байгаа утлагын аппаратын техник үзүүлэлтээс энэ хэмжээг харж болно. Үүнийг мэдэх нь ямар ач холбогдолтой вэ? гэж та бодож байж магадгүй. Жишээгээр тайлбарлавал та эмийн савандаа 1гр эмийн бодистой уусмал хийлээ гэж бодьё. Таны аппаратын үзүүлэлтэнд Respirable Volume < 5 µm – 75% гэж байвал нийт эмийн 0.75гр нь эмийн үйлчилгээ үзүүлнэ, таны эмчлэх гэж байгаа хэсэгт очно гэж ойлгож болно.
  • Дээрх үзүүлэлтээс гадна Mass Median Aerodimamic Diameter гэж байгаа үзүүлэлт нь эмийн бодисын мананд дундаж диаметр хэд байгааг заадаг. Энэ нь 2.61 µm гэх мэт байдаг.
  • Хүйтэн уураар утна. Хэрэглэгчид уламжлалт халуун уураар утах дуртай байдаг. Хэрвээ халуун уураар утвал амьсгалын дээд замаас цаашхи хэсэгт агаар дамжихгүй, учир нь амьсгалын замыг түлэгдэхээс сэргийлж биеийн хамгаалах тогтолцоо идэвхижиж, агшиж, хаадаг.
  • Даралттай мананг гаргахад компрессор ажилладаг тул аппарат дуутай байдаг. Noise level гэдэг нэрээр техник үзүүлэлтэнд байдаг хэмжээ үүнийг илэрхийлнэ. Дундажаар <56db байдаг.
  • Утлагын аппаратын эвдрэлийн гол шалтгаан нь түүний мотор буюу компрессор нь хамгийн түрүүнд шатах байдаг. Энэ хэт ачааллах буюу гэрийн нөхцөлд нэг удаа утлага хийгээд амраах зориулалттай аппаратыг үргэлжлүүлэн ажиллуулах, мөн угаасаа чанар муутай байх зэргээс хамаардаг.
  • Хамгийн сүүлд нь та худалдан авалтаа баталгаат хугацаатай, тодорхой байгууллагаас авах нь зүйтэй. Учир нь аппаратанд асуудал үүсвэл хувь хүнээс авсан бүтээгдэхүүнд хариуцах эзэн байхгүй.

Утлагын аппаратуудтай та энд дарж танилцана уу