Эрүүл мэндийн яам, Монголын Эмнэлгийн Инженерүүдийн Нийгэмлэг, Монголын эм зүйн байгууллагуудын “Эм” холбоо, Эрүүл Мэндийн Хөгжлийн төв, Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчдийн холбоо, “Мишээл Экспо” ХХК хамтран “Эрүүл мэндийн технологи, Эм эмнэлгийн тоног төхөөрөмж 2018” үзэсгэлэнг 10-р сарын 05-аас 07-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү үзэсгэлэнд улсын болон хувийн эмнэлгүүд, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, биобэлдмэл үйлдвэрлэгч, худалдаалагч байгууллагууд оролцож 3 өдрийн турш хэрэглэгчиддээ, салбарынхандаа өөрсдийн шинэ технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан.
Манай хамт олон 2018 онд шинээр худалдаанд гаргаж, хэрэглэгчиддээ танилцуулж буй Японы Олимпус брэндийн “ОПТЕРА” уян дурангийн системээрээ “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ” шагналын эзэн боллоо. Энэхүү аппарат нь дэлхийн хамгийн анхны LED гэрэлтэй уян дурангийн систем гэдгээрээ онцлог. Эрүүл мэндийн тоног төхөөрөмж хурдацтай хөгжиж буй өнөө үед Монголынхоо хэрэглэгчдэд технологийн дэвшлийг цаг алдалгүй нэвтрүүлж, танилцуулж ажилладаг бидний үйл ажиллагааг үнэлсэн сайхан үйл явдал боллоо гэж манай хамт олон талархан хүлээж авлаа.
“ОПТЕРА” загвар нь манай хэрэглэгчидийн хувьд уян дурангийн системийн үнэ өндөр гэдэг ойлголтыг халж чадсан, дунд шатлалын эмнэлгүүдийн шаардлага болох үнэ, эдэлгээ, суурилуулалтын дараах урсгал зардал зэрэг олон асуудлыг шийдэж чадсан шинэ бүтээгдэхүүн юм.
Технологийн дэвшлийг Монголд