Ам цангах, хатах, ойрхон шээх, ядарч сульдах, турах, шарх удаан эдгэрэх, өвчлөмтгий болох, хараа муудах, нойронд муу болох, арьс загатнах зэрэг шинж тэмдгээр илэрдэг энэ өвчний үед өвчтөний өөрийн хяналт буюу гэрийн нөхцөлд цусан дахь сахарыг тогтмол хэмжиж өөрөө бие даан эрүүл мэндээ хамгаалж, цусан дах сахарын хэмжээг хэвийн хэмжээнд хянаснаар эрт болон хожуу үеийн хүндрэлээс сэргийлж, амьдралын чанараа дээшлүүлэх боломжтой байдаг. Мөн чихрийн шижин өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх сургалтанд хамрагдах, эмчийн хяналтанд тогтмол байх нь ач холбогдолтой.
Зан үйлийн буруу дадлаа өөрчлөх хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгон, зохистой хооллож, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэн , биеийн жинг хэвийн түвшинд барьж, архи, тамхины хэрэглээг бууруулж чадсанаар 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнийг 90 хувь, хорт хавдрын тохиолдлыг 30 хувиар тус тус бууруулах боломжтой юм.
1991 онд Олон улсын чихрийн шижингийн холбооноос 11 –р сарын 14-ийг Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон зарлан тунхаглажээ. 11 сарын 14-ны өдөр анх инсулиныг гарган авах санааг сэдсэн Фредерик Бант гэдэг хүний төрсөн өдөр байна.