Монголын мэс засалч эмч нарын XI чуулганыг дэмжиж ажиллалаа.

Өнгөрсөн баасан гарагт буюу 2016 оны 10 сарын 28-ны өдөр “Монголын мэс засалч эмч нарын 11 дүгээр чуулга уулзалт” болж өндөрлөлөө. Хоёр жилд нэг удаа болдог тус чуулган нь мэс заслын эмч нар шилдгүүдээ тодруулж, амжилт, туршлага солилцдог чухал ач холбогдолтой уулзалт болдог билээ.

Улсын хэмжээний бүх төрлийн мэс засалч эмч нар чуулга уулзалтанд оролцдог бөгөөд сүүлийн жилүүдэд гадны улс орнуудаас эмч, төлөөлөгчид ирж дэвшилтэт технологи, мэргэжлийн арга барилаасаа хуваалцан, туршлага солилцох хэмжээнд хүртэл өргөжсөнөөрөө онцлогтой. Тухайлбал, энэ жилийн уулзалтанд АНУ, БНСУ, ОХУ, БНХАУ –аас нийт 15 төлөөлөгч, судлаач, эрдэмтэн профессорууд хүрэлцэн ирсэн байна.

 

Манай компаний хувьд Мэс заслын салбарт дэлхийд тэргүүлэгч, шинэ технологи нэвтрүүлэгч компаниудтай хамтран ажилладаг бөгөөд энэ удаагийн чуулганд 3 төрлийн бүтээгдэхүүнийг танилцууллаа.

  1. Японы Olympus брэндийн дурангийн мэс заслын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл

Та доорх холбоосоор нэвтэрч бүтээгдэхүүний мэдээллийг хүлээн авна уу.

Мэс заслын дуран – Olympus Medical Systems

 2. ХБНГУ-ын Bowa брэндийн мэс заслын цахилгаан эмчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл

Та доорх холбоосоор нэвтэрч бүтээгдэхүүний мэдээллийг хүлээн авна уу.

Мэс заслын цахилгаан эмчилгээний төхөөрөмж – BOWA-electronic GmbH & Co. KG

  1. АНУ –ын Integra брэндийн мэс заслын багаж хэрэгсэл

Та доорх холбоосоор нэвтэрч бүтээгдэхүүний мэдээллийг хүлээн авна уу.

Мэс заслын багаж – Miltex Integra