Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер бэлтгэж эхэлсний 20 жилийн ойн баярын хүрээнд “Эрүүл мэндийн технологи-2016” үзэсгэлэн 2016.09.30-10.02-ны хооронд зохион байгуулагдсан ба “Мед Импекс Интернэшл” ХХК Инженер техникийн албаны үйл ажиллагаагаа танилцуулж, амжилттай оролцлоо.
“Мед Импекс Интернэшл” ХХК Инженер техникийн албаны хамт олон болон
Японы уян дуран үйлдвэрлэгч Олимпус компаний мэргэжилтнүүд
Үзэсгэлэнгийн үйл ажиллагааны явцад Монгол улсад анх удаа “Эмнэлгийн инженерүүдийн олон улсын анхдугаар хурал”-ыг Олон Улсын Эмнэлгийн Инженерийн холбооны дэмжлэгтэйгээр Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг зохион байгуулж, тус хуралд гадаадын их дээд сургуулийн зочин профессор, багш илтгэгч нар урилгаар оролцсон бөгөөд манай компаний зүгээс Инженер техникийн албаны дарга М.Батням “Оношлогооны уян дуранд түгээмэл тохиолдох гэмтлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх аргууд” сэдвээр илтгэл тавив.
“Эмнэлгийн инженерүүдийн олон улсын анхдугаар хурал”-ыг зохион байгуулагчид, зочин илтгэгч нарын хамт
Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр 20 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт болж, шилдгүүдээ Шилдэг инженер, Шилдэг техникч, Шилдэг сургагч инженер, Шилдэг спортлог инженер, Шилдэг инженерийн баг (эмнэлэг, ханган нийлүүлэх байгууллага) тодруулж, салбарын шагналаар мэргэжилдээ манлайлж буй инженерүүдээ шагнаж урамшууллаа.
“Шилдэг инженерийн баг” цом, өргөмжлөлийн эзэд
Энэхүү шилдэгүүдийг шалгаруулсан үйл ажиллагааны хүрээнд манай компаний Инженер техникийн алба Шилдэг инженерийн баг (ханган нийлүүлэх байгууллага) болж цом, мөнгөн шагналаар шагнуулав. ЭМЯ-ны Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар Гүйцэтгэх захирал Т.Отгонтуяа, Жуух бичигээр Ахлах инженер Э.Батсайхан, Инженер С.Содбаяр нар, МЗХны Шилдэг залуу алтан медалиар Инженер С.Бямба-Эрдэнэ нар шагнууллаа.
20 жилийн ойн арга хэмжээг дэмжиж оролцсон тул Мед Импекс Интернэшнл ХХК-д Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэгээс “Талархал” хүртлээ.
20 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр шагнуулсан инженерүүд