“УЯН ДУРАНД ТҮГЭЭМЭЛ ТОХИОЛДОХ ГЭМТЛҮҮД, ТЭДГЭЭРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМУУД” сургалт зохион байгуулна.

“Монголын хоол боловсруулах эрхтэн судлалын 7 хоног – 2016″ Олон улсын хурал 2016.06.13 – 2016.06.17– нд АШУҮИС – ийн хурлын танхимд эхлэх гэж байна. Энэ жил 6 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй уг хурал нь “Хоол боловсруулах эрхтний дурангийн эмчилгээний гардан үйлдлийн дадлага сургалт”-аар хүрээгээ өргөжүүлснээрээ онцлогтой болох гэж байгаа юм. Улсын болон хувийн клиникийн эмнэлгүүдэд эмч нар хуваарилагдан, ходоодны эрт үеийн хавдар, ур ургацаг, цус алдалтын үед хийгдэх уян дурангийн мэс ажилбаруудын дадлага хийхээр төлөвлөгдсөн байна.

Манай компаний хувьд ивээн тэтгэж байгууллагаар жил бүр хамтран ажилладаг бөгөөд энэ жилийн хувьд эмч нарт гардан үйлдлийн дадлага сургалтын “Ходоод, улаан хоолойн эрт үеийн хавдрыг дурангийн аргаар эмчлэх” ESD – endoscopic submucosal dissection ажилбарын хэрэгслийг хандивлан дэмжихээр боллоо. Учир нь манай орны хүн амын нас баралтын шалтгааны 2-р байрыг хорт хавдарын нас баралт эзэлж байгаа бөгөөд түүний дотор ходоодны хорт хавдар 2-р байрыг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд ходоодны хорт хавдрын эрт оношлогоог өргөжүүлэхийг зорьж, эмчилгээний практикт ходоодны эрт үеийн хорт хавдрыг дурангаар эмчлэх ESD (endoscopic submucosal dissection) – аргыг нэвтрүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа цөөнгүй эмнэлэг байгаа хэдий ч, өвчлөлтэйгээ харьцуулвал дутагдалтай хэвээр байсаар байгаа юм.

Мөн дурангийн сувилагч, инженерүүдийн “Уян дуранд түгээмэл тохиолдох гэмтлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замууд” сэдэвт салбар хуралдааныг Медимпекс Интернэйшнл ХХК-ий Олимпус брэндийн инженерүүд, Эрдэнэт ”Медипас Төв Эмнэлэг”, УБ-Сонгдо эмнэлгийн сувилахуйн хамт олонтой хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.

 

“Монголын хоол боловсруулах эрхтэн судлалын 7 хоног – 2016” Олон улсын хурлын хөтөлбөрийг доорх линкээр нэвтэрч үзэх боломжтой.