Эрдэм шинжилгээний хурал боллоо.

Медимпекс Интернэйшнл компани Монголын химич, Химич, химийн инженерүүдийн нэгдсэн холбоо хамтран лабораторийн салбарын мэргэжилтэн болохоор бэлтгэгдэж буй баклаврын оюутнууд, магистрантуудын дунд 2016 оны 1 сард зарлагдсан 2 үе шаттай эрдэм шинжилгээний хурлын сүүлийн шатны шалгаруулалт 2016 оны 05 сарын 18 -нд ШУА – ын хурлын танхимд болж өндөрлөлөө. Энэхүү ажлын зорилго нь лабораторийн салбарт ажиллах хими, технологийн мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэх, бие биедээ харилцан мэдээлэл солилцох, шинэ техник технологийг эх орондоо нэвтрүүлэн, хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ бүтээлийг дэмжих зэрэг байлаа.

Химийн салбарт мэргэжилтэн болохоор бэлтгэгдэж буй баклаврын оюутан, магистрантуудын нийт 71 бүтээл I шатанд ирснээс II шатанд нийт 11 илтгэлийг хэлэлцэж шагналын эзнийг тодруулсан байна. Эрдэм шинжилгээний хурлын ялагчдийг Медимпекс Интернэйшнл компани бэлэн мөнгөөр урамшуулахаас гадна, судалгаа шинжилгээндээ шаардлагатай урвалж оношлуурыг захиалан авах эрхийг бичгээр шагнаж байгаа юм байна.

Хурлыг ШУТИС-ийн хүндэт профессор, ахлах багш Ж. Бүдсүрэн, ХААИС-ийн Мал Аж Ахуй Биотехнологийн сургууль, Биотехнологийн үржүүлгийн тэнхимийн эрхлэгч, доктор В. Энхчимэг, МУИС, ШУС, БУС, Химийн Тэнхимийн Доктор, дэд профессор Д. Сарангэрэл, Медимпекс интернэшнл ХХК-н дэд захирал Н.Оюундэлгэр нар шүүн явууллаа.

 

Бакалаврын ангилалд шалгарсан бүтээлүүд:

 

Оролцогчид Бүтээлийн сэдэв Сургууль Шагнал
Х. Энхжаргал,

Т. Нандин-Эрдэнэ

ДНХ секвенсинг технологи өнөө ба ирээдүй ШУТИС Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль I  байр Өргөмжлөл                 200,000 төгрөг
Ц. Цэндхорол,

Э. Загархорлоо,

Б. Хулангоо

HPLC / Өндөр бүтээмжит шингэний хроматографи ШУТИС Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль II  байр Өргөмжлөл                 150,000 төгрөг
Ц. Мөнхгэрэл,

Б. Хишигжаргал

Рентгенфлюоресценцын багаж ба түүнийг орчин үеийн судалгаа шинжилгээнд хэрэглэх нь ШУТИС Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль III байр Өргөмжлөл                 100,000 төгрөг

Магистрын ангилалд шалгарсан бүтээлүүд:

Оролцогчид Бүтээлийн сэдэв Сургууль Шагнал
 Байр Өргөмжлөл, мөнгөн шагнал

Урвалж оношлуур захиалах эрхийн бичиг

А. Дашжаргал, Д. Номин-Эрдэнэ Бентонитоор боловсруулсан тэг валенттай төмрөөр усан уусмалаас хром (VI) ионыг адсорбцлах процессын механизмын судалгаа МУИС Шинжлэх ухааны сургууль I  байр Өргөмжлөл,

1,000,000 төгрөгийн мөнгөн шагнал,

500,000 Урвалж оношлуур захиалах эрхийн бичиг

О. Анумандал
Ц. Бямбасүрэн
Монгол ямааны митохондрийн ДНХ-ийн молекул генетикийн судалгаа ШУТИС Үйлдвэрлэл Технологийн Сургууль II  байр Өргөмжлөл,

500,000 төгрөгийн мөнгөн шагнал,

300,000 Урвалж оношлуур захиалах эрхийн бичиг

Б. Төгсжаргал Импортын маханд хар тугалга тодорхойлсон дүнгээс ХААИС Мал эмнэлгийн сургууль III байр Өргөмжлөл,

500,000 Урвалж оношлуур захиалах эрхийн бичиг

А.Золбоо, Т.Чулуун-Эрдэнэ, Нано партиклын хэмжээ тодорхойлох багаж Шинэ Монгол Технологийн Дээд сургууль Дээд сургууль Тусгай байр Өргөмжлөл,

1 сарын цалинтай дадлага хийх эрхийн бичиг

Сүүлийн шатны шалгаруулалтын үеийн оролцогчдын сэтгэгдлээс хуваалцвал:

Шүүгч: ХААИС-ийн Мал Аж Ахуй Биотехнологийн сургууль, Биотехнологийн үржүүлгийн тэнхимийн эрхлэгч, доктор В. Энхчимэг:

Юуны өмнө судлаач, оюутнуудаа маш сайн байна гэж хэлмээр байна. Өндөр мэдрэмжтэй тоног төхөөрөмжөөр судалгаа хийгээд үр дүнгээ танилцуулж оролцож байгаа нь уралдаанд оролцогч оюутнууд, судлаачдыг бусдаасаа нэг шат өмнө ахиу явж байгааг харуулж байна. Аливаа зүйл хийх тусам улам сайжирна. Оролцогчдын маань судалгааны ажил улам өргөжинө гэдэгт итгэж байна. Судлаач болчихоор ирээдүйтэй оюутан, залуусыг мөн салбарын үйл ажиллагааг дэмжиж байгаад зохион байгуулагчиддаа баярлалаа гэж хэлмээр байна.

Оролцогч: МУИС – ийн Шинжлэх Ухааны Сургуулийн магистрант А. Дашжаргал

Судалгааны ажлын сэдэв “Бентонитоор боловсруулсан тэг валенттай төмрөөр усан уусмалаас хром (VI) ионыг адсорбцлах процессын механизмын судалгаа”  байсан. Манай салбарт тоног төхөөрөмжийн хүрэлцээ багатайгаас судлаачдын судалгааны ажлын цар хүрээ багасч байдаг. Тиймээс судалгаа хийхийн тулд ямар нэг төсөлд хандаж санхүүжилт авч чадахгүй бол тоног төхөөрөмж, урвалж бодисын хүрэлцээгүйгээс үр дүнтэй үргэлжилж чаддаггүй.  Бид өнөөдрийн хуралд илтгэлээ тавьж оролцсоноороо салбарынхаа давуу болон сул талаа ярилцаж байна. Мөн илтгэлийн сэдвүүд, үйл ажиллагаагаараа нийгэмд дохио өгч чадсан гэж бодож байна. Цаашид үргэлжүүлэн уг хурлыг зохион байгуулаасай гэж бодож байна.

Бидний судалгааны ажлын ач холбогдол нь хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангахад чиглэсэнд байгаа. Судалж байгаа Хром VI ион нь хүний биед маш их хортой богино хугацаанд хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Манай оронд үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн хүрэлцээ хангамж дутагдалтайгаас органик хог хаягдлыг цэвэрлэхээс хүнд металлыг цэвэрлэдэггүй. Үйлдвэрүүд хүнд металлаар бохирлогдсон хог хаягдлаа Туулын усруу шууд хаяж байгаа гэж ойлгож болно. Бидний судалгаа нь хямд арга, аргалчлалаар уг хорт хүнд металлын ионыг байгальд шууд хаягдахаас нь өмнө цэвэрлэх аргачлалыг боловсруулах, нэвтрүүлэхэд оршиж байгаа юм.  Зөвхөн Хром VI ионийг цэвэрлээд зогсохгүй, бүхий л хүнд металлыг цэвэрлэх боломжит аргыг судалж байна.