“Хоол боловсруулах дээд замын эмгэгүүд, тэдгээрийн дурангийн оношлогоо” сэдэвт уян дурангийн эмч нарын сургалтын бүртгэл эхэллээ.

Медимпекс Интернэйшнл компани 2005 оноос Японы дуран үйлдвэрлэгч Олимпус компаний Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа билээ. Бид хамтын ажиллагааныхаа хүрээнд салбарын эмч мэргэжилтнүүдийнхээ мэргэжлийн ур чадвар сайжруулахад зориулан сургалт, семинарыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд 2014 оны 11 сарын 1-нд Монголд анх удаа уян дурангийн эмч нарт “Хоол боловсруулах дээд замын хавдрын эрт илрүүлэлт” сэдэвт нарийн мэргэжлийн ахисан түвшний сургалтыг зохион байгуулсан юм.

Энэ удаагийн сургалт нь Олимпус компани болон ANBIG(Asian Narrow Banding Imaging Group) –ийн дэмжлэгтэйгээр дээрхи сургалтын үргэлжлэл болон зохион байгуулагдах бөгөөд  “Хоол боловсруулах дээд замын эмгэгийн тохиолдол, ялган оношлогоо” сэдэвтэйгээр 2nd USH ANBIG NBI Workshop – ыг 2016.03.04 -нд зохион байгуулах гэж байна.

Сургалтыг

  • Японы Осакагийн Анагаахын төвийн Ходоод гэдэсний замын Хавдар судлалын тасгийн орлогч захирал Noriya Uedo,
  • Сингапурын Чанги Төв эмнэлгийн Ходоод гэдэс, элэг судлалын зөвлөх эмч Dr Ang Tiing Leong,
  • Монголын Монголын Гастроэнтерологийн холбооны ерөнхийлөгч Д. Даваадорж,
  • Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Дурангийн оношлогоо, эмчилгээний тасгийн эрхлэгч Баттулга нар удирдан явуулах бөгөөд Монголын Гастроэнтерологийн холбоо, Улаанбаатар Сонгдо эмнэлгүүдтэй хамтран 2016 оны 03 сарын 04-нд зохион байгуулах гэж байна.

2014 оны 11 сард 1st USH ANBIG NBI Workshop анх зохион байгуулагдсан бөгөөд сургалтын үеийн зургуудаас та бүхэндээ танилцуулж байна.

Жич: Сургалтанд оролцох 1 эмчийн такс – 100 000 төгрөг, үүнд оролцогчийн сургалтын үед хэрэглэх нэг удаагийн хэрэгсэл, өдрийн хоолны төлбөр багтсан болно.

Сургалтанд оролцогчдын тоо хязгаартай ба бүртгэл 2016 оны 03 сарын 02-нийг хүртэл үргэлжлэх тул та бүхэн яараарай.  Бүртгэлтэй холбоотой санал хүсэлт байвал info@medimpex.mn болон 88080410 дугаараар холбоо барих боломжтой