Хөлийн эрээн булчин яагаад бадайрч, янгинаж өвддөг вэ?
Доод мөчдийн хураагуур (венийн) судасны эмгэгийн хүндэрсэн хэлбэр нь хүний амьдралын хэв маяг идэвхи чанарыг ихээхэн бууруулж, хөдөлмөрийн чадварыг бууруулдаг ужиг явцтай өвчин.
ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ
- Хөл өвдөх, хөл хүндрэх, хөлийн ул халуу дүүгэх, шилбэний урд хэсэг загатнах
- Хавагнах
- Удаан хугацаагаар суух эсвэл зогссоны дараа өвдөх
- Өнгөц вен өргөсөх
- Судас өргөсөх
Сүүлийн шатанд:
- Арьсанд тэжээлийн өөрчлөлт бий болж дерматит экзем,
- Арьсны өнгө өөрчлөгдөж шархлаа үүсэх шинж илэрнэ
ҮҮСГЭХ НӨХЦӨЛД
- Цусны урсгал удаашрахХэт бариу хувцас, өмд өмсөх, Хөлөө солбиж суух, Жирэмсний үед эргэлдэх цусны эзэлхүүн ихсэх, Удаан хугацаагаар нэг байрлалд суух болон зогсох, Эрүүл бус хоололт, таргалалт
- Венийн судасны хана сулрахАрхидалт, Халуун газар удаах байх, Даавар (жирэмснээс хамгаалах эм уух, цэвэршилтийн эсрэг эм уух, жирэмслэлт )
- Булчингийн шахах хүч буурахӨндөр өсгийтэй гутал өмсөх, Удаан хугацаагаар нэг байрлалд суух болон зогсох, Саажилт
- Удамшил
ӨВЧЛӨЛИЙН БАЙДАЛ
- В.А. Покровскийн судалгаагаар доод мөчдийн венийн судасны анхдагч өргөсөлт өвчнөөр хүн амын 15-17% өвчилж ихэвчлэн 20-50 насны эмэгтэйчүүд байсан. Венийн судас өргөссөн өвчтөний 79-85 % нь хавхлага дутагдалтай байсан байна.
- Европын комиссын тогтоосноор агаарт байж болох хортой жижиг биетийн хэмжээ 1м куб-д 50 микрограмаас ихгүй байна гэж үзсэн. Энэ үзүүлэлтээс агаарт байх хортой жижиг биетийн хэмжээ 1м куб 10 микрограмаар ихэссэн тохиолдолд (1 жилийн хугацаанд) гүн венийн бөглөрөл үүсэх эрсдэл 70% нэмэгддэг гэсэн үзүүлэлт байгаа юм.
- H. Fisner, P.S. Franks нарын судалгаагаар венийн архаг дутагдлаар 30-50% эмэгтэйчүүд, 10-30% эрэгтэйчүүд өвчилдөг гэжээ.
- Америкт жил бүр 2.5 мянган хүн венийн судас бөглөрөх өвчин бүртгэддэг ба 30% нь уушигний артерт тромб эмбол үүсч тодорхой эмчилгээгүй нас бардаг гэсэн судалгаа байна.
- Австрийн S. Eichinger, P. A. Kyrle нарын судлаагаар венийн судасны бөглөрөлтэй таван хүний нэг нь амь насаа алдаж болохыг тогтоосон.
- ОХУ-ын эрдэмтдийн судалгаагаар сүүлийн үед хортой жижиг биетээр бохирлогдсон агаарыг амьсгалах нь гүн венийн бөглөрлөөр өвчлөх эрсдлыг ихэсгэж байгааг тэмдэглэсэн.
ӨВЧИН АРХАГШИХ ШАЛТГААН
- Өвчтөн нарийн мэргэжлийн эмчид эрт хандаагүй,
- Өвчнийг орой илрүүлсэн,
- Эмнэлэгийн тусламж оройтсон,
- Эмч нар венийн эмгэгийн оношлогоо эмчилгээний орчин үеийн арга барилыг сайн мэдэхгүй байх зэрэг нь өвчин архагших нөхцөл шалтгаан болж байгаа юм.
ЭМЧИЛГЭЭ
- Эмийн эмчилгээ
- Судасны оймс, трико
- Физик эмчилгээ
- Мэс заслын эмчилгээ
ДАРААХ ДАСГАЛЫГ ТОГТМОЛ ХИЙХ НЬ МАШ ИХ АЧ ХОЛБОГДОЛТОЙГ АНХААРНА УУ
СУДАСНЫ ОЙМСНЫ АЧ ХОЛБОГДОЛ
- Хөлийн булчингийн шахах хүчийг механикаар нэмэгдүүлнэ
- Хөлийн өнгөц үйл ажиллагаа нь алдагдсан хаалттай судасны цусны урсгалтыг үйл ажиллагаатай судасруу хуваарилж урсгана
- Хөлийн венийн судас өргөссөн үед хавхлагын үйл ажиллагааг дэмждэг
- Хаван бууруулна
- Тунгалагийн урсгалыг сайжруулна
ЭМЧИЛГЭЭНИЙ СУДАСНЫ ОЙМС
Хэрвээ таны хөл янгинах, бадайрах, хавагнах, халуу оргиж загатнадаг бол яаралтай эмчид хандаж архаг даамжирдаг энэхүү өвчнөөс сэргийлэхийг зөвлөж байна.
Судасны оймс, триконы талаар мэдээллийг 88066950, 77111155 дугаараас залгаж асуух боломжтой.